НИЙГЭМСПОРТ

“Токио-2020” олимпын хүндийн өргөлтийн тэмцээнийг Л.Одгэрэл дэнсэлнэ

"Токио-2020” олимпын наадмын хүндийн өргөлтийн тэмцээнийг шүүх томилолтыг Л.Одгэрэл өвөртөллөө.

Лхагвасүрэнгийн Одгэрэл нь 1982 оны зургаадугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. “Их шавь” БТДС-ийг багш, Бээжин хотын БТДС-ийг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн. Эмэгтэй туйванчдаас “Чинхуандао-2013” Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол биелүүлсэн нэгэн юм. 

Ийнхүү Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд олимпын наадамд шүүгчээр томилогдсон анхдагч эмэгтэйгээр тодорч байна. Л.Одгэрэл нь ДАШТ-д шүүгчээр долоон удаа уригдаж, Тяньжинь-2013 Зүүн Азийн наадам, Тайпей-2017 Универсиад, Жакарта-2018 Азийн наадам, Буэнос-Айрес-2018 Залуучуудын олимпын наадмыг шүүсэн.

"Токио 2020" олимпын наадмын хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд “International Forum” ордонд зохиогдохоор товлогджээ.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button