
Сүүлийн дөрөв, таван жил улс төрөөс ангид шахуу байж, ном бичиж, гэр бүлдээ цаг заваа зориулж буй улс төрч бол Г.Уянга. Тэрбээр 2020 оны сонгуульд АН-аас өрсөлдөж ялагдал хүлээсэн бөгөөд түүний дараахан Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхийн ажлаа ч хүлээлгэж өгсөн юм. Одоо бол тэрбээр гэр бүлийн хүний хамт ном бүтээл туурвиж, тархиа амрааж, цэнэглэсэн шиг ажиллаж, амьдарч байна. Түүнтэй АН-ын дотоод асуудал болон цаг үеийн бусад сэдвээр ярилцлаа.

-ЧӨЛӨӨТЭЙ, ӨӨРИЙНХӨӨРӨӨ БҮТЭЭЖ, ТУУРВИХ БОЛОЛЦООТОЙ САЙХАН ЦАГ МӨЧ БАЙНА-
-Сайн байна уу. Та улс төрөөс ангид нэлээд удаан байлаа. 2020 оны сонгуульд нэг өрсөлдсөнөөс хойш гэр бүл, хүүхдүүд, нөхөртөө их цаг зав зарцуулаад, ном бичээд байх шиг байсан?
-Ер нь их чөлөөтэй, өөрийнхөөрөө бүтээж, туурвих бололцоотой сайхан цаг мөч байна. Сонгуулиас хойш Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгсөн. Нөхөр бид хоёр номын ажилдаа дарагдаад их л завгүй байна. Би өөртөө заримдаа хошигнож хэлдэг юм. Намын Уянга байхаа болиод номын Уянга боллоо гэж. Яг л улс төрөөс жаахан хөндийдүү, ерөнхий тойм багцаалж харахаас биш намын асуудлын гүн рүү нь орж нарийн судалж, оролцоод явж чадахгүй байна. Нэг хэсэгтээ дуртай ном сонины ажлаа хийж, тархиа амрааж, цэнэглэх нь надад их зугаатай сайхан байна.
-Намын Уянга, Номын Уянга болчихсон нь танд илүү амар байна уу?
-Юу юугүй улс төрийг орхиод л, тэр чигээрээ больсон зүйл байхгүй. Үйл явцыг анзаарч, анхаарч байна. Юм хаашаа явж байгаа баримжааг алдаж болохгүй. Номын ажил бол миний дуртай, сэтгэлээ зориулж яваа ажил учраас мэдээж надад таашаалтай, амралт ч, ажил ч болдог. Номын ажил, улс төр хоёрыг дээр доор оруулж дугаарламааргүй байна. Улс төр бол бас л миний зорьсон зорилго. Нийгмийг шинэчлэх, ирээдүйдээ сайхан нийгэм үлдээх гэдэг бол улс төрч хүний зорилго. Тиймээс санааны зоргоор орхих зүйл биш л дээ.

-АН-ААС НЭР ДЭВШДЭГ НЬ БУРУУТЛАА ГЭЖ ОЛОН ХҮН ЗЭМЛЭСЭН-
-Та 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшээд сонгогдож чадсангүй. Энэ нь та улс төрөөс удаан хугацаанд холдсоных уу, эсвэл АН-ын нэр хүнд унасаных уу?
-Явцуу утгаар харахгүй байна. Миний цаг үе хараахан биш байж болно. Маш олон сонгогчид намайг АН-аас нэр дэвшдэг нь буруу боллоо гэж зэмлэсэн. Гэхдээ би харамсаад сүйд болсон зүйл алга. Ерөнхийдөө АН-ыг сонгосон нь цаанаа учир шалтгаантай. Монголын төрийг эзэрхэж байгаа бузар булхай системийг нураая гэвэл УИХ-д байх, луйвар булхайг илчлэх, мэдээлэлтэй байх, хууль боловруулах, санаачлах, буруу муу зүйлийг хийлгэхгүй байлгах ёстой. Хэдийгээр УИХ-ын гишүүн дангаараа шийдвэр гаргадаггүй ч гэсэн бас тодорхой хүч байдаг. Тэр боломжид хүрэх нь миний санаж бодож байгаа нийгмийн шинэчлэлд хэрэгтэй. Энэ утгаараа УИХ-ын гишүүн болохоор зорьсон. Үүнийгээ хэрэгжүүлэх арга зам бол зохион байгуулалттай хүчнээс нэр дэвших. Би хар залуугаасаа АН-ын ялалт, ялагдалтай хамт байсан. Нэг хэсэг иргэний хөдөлгөөн гээд хөндийрсөн. Буцаад АН-д орсныг урвалт юм шиг зарим хүн хардаг. Улс төрч хүн санасан зорьсноо гүйцэлдүүлэхийн тулд олон арга зам сонгодог. Энэ бол миний эрсдэл мөн байсан уу гэвэл мөн. Улс төрч хүн эрсдэл туулдаг, эрсдэл хүлээхэд бэлэн байх ёстой.
-Та АН-аас гараад өөрөө нам байгуулаад, удирдаад сонгуульд оролцож байсан. Энэ нь таныг улс төрийн карьерт нөлөөлсөн болов уу. Тухайн үед сонгуульд ялалт байгуулж чадаагүйгээс болоод улс төр дахь нэг хүчтэй дуу хоолой үгүйлэгдэх болсон гэж олон нийт хардаг?
-Тухайн үед би эрсдэлгүй замыг сонгоё гэж бодсон бол АН ч юм уу МАН-аас нэр дэвших боломж байсан. Санал тавьж байсан. Гэхдээ би улс төрчийнхөө хувьд эрсдэл хийсэн. Цоо шинэ гуравдагч хүчин байгуулаад, улс орон даяар зохион байгуулаад, сонгуульд удирдаж ажиллана гэдэг тийм ч амар ажил биш. Бүх нөхцөл байдлыг мэдэж байсан. Гэхдээ эрсдлийг үүрье гэж үүрсэн. Үүнийг өөрийнхөө алдаа гэж боддоггүй. Миний зорилго шууд УИХ-ын гишүүн болох биш юм. Надад илүү том, алсын хараатай зорилго бий. Түүнийгээ биелүүлэхэд УИХ-ын гишүүний суудал чухал л даа. Би тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг байгуулж сонгуульд оролцсоныхоо дараа нэг зүйлийг хатуу ойлгосон. Тэр нь Монголын нийгэмд, улс төрд хоёр намын ч орон зай алга. Гуравдагч хүчний орон зай бүр ч байхгүй. Гуравдагч хүчнийг шахаж хавчих хууль, улс төрийн нөхцөл байдал, нийгэм байна. Монголд гуравдагч хүчин тоглоом байдлаар л явж ирлээ. Жүжгийн туслах дүрүүд л байж ирсэн.

-АН ОЛОНХ БОЛСОН БОЛ ОДООГИЙНХООС ДЭЭРДЭХ ЗҮЙЛГҮЙ БАЙСАН-
-Эрх баригч нам найман жил төр барихаар болчихлоо. Энэ хүчний хийж хэрэгжүүлж буй үйл хэрэг нь хэр оновчтой явж байна гэж та дүгнэх вэ?
-Үүнийг аль нэг намд тулгуурлаж яримгүй байгаа юм. 2020 онд АН олонх болсон бол яах байсан бол гэж оронд нь тавьж бодож үзье л дээ. Одооныхоос дээрдэх юм байхгүй байсан гэж хэлмээр байна. МАН-ын оронд АН-ыг МАН-тайгаа нийлээд хараагаад сууж байх байсан. Монголын улс төр, нийгэм, байгаа байдлаа тогтолцоогоор нь харвал ямар ч хөгжил дэвшил, бүтээн байгуулалт явагдсангүй. Ард иргэдийн амьдрал дорой байна. Оюун сэтгэлгээ нь амаргүй болж байна. Гэрэл гэгээ бага байна. Энэ бүхэнд систем, тогтолцоог нь буруутгах ёстой. Тиймээс АН, МАН муухай гэж яримгүй байна. Энэ хоёр намын тогтолцоо, энэ систем Монголд таарахгүй байна. Хоёр нам 30 жил ээлжилж төр удирдсан. Ийм нөхцөлд Монголчуудын хөгжил дэвшил аль нэг нам дангаар төрийн эрх барихаас шалтгаалахгүй гэж дүгнэж байна. Бидний ойлголцол, зөвшилцөл, яавал өөрчлөгдөх вэ гэдэг рүү хамтдаа харж, нэгдмэл эрх ашиг дээр нэгдэж хамтрах шаардлага тулгарч байна. Заримдаа эмзэглэж боддог. Бидний өмнөх 30 жил Монголыг авч явсан улс төрчид нийгмийг АН, МАН гэсэн зөрчилдөөнт бүлэгт хуваачихсан. Аль нэг намыг нь дагавал амьдрал дээшилж, албан тушаалд очдог байдалд оруулсан. Тиймээс АН маань МАН-ын эсрэг нам биш, Монголын төлөө нам байгаасай. Ийм том үзэл санаа аль ч намд нь байхгүй учраас Монголын нийгэм амаргүй замыг туулж байна. Ерөнхийлөгч саяхан маш сайхан санаачлага гаргасан. Гэтэл өчүүхэн төдий ч анхаарсангүй. Тэр бол Монголчуудын үнэт зүйлийн тухай зарлиг байсан. Монголчуудын үнэт зүйл юу юм бэ гэдгийг эрдэмтэн мэргэд хоёр гурван жил судлаад Монголчуудын үнэт зүйлийг гаргаж ирсэн. Энэ судалгааг Ерөнхийлөгч нухацтай судлаад чухал зүйл юм гэж үзээд зарлиг гаргасан. Магадгүй эндээс эхлэх ёстой байх. Эндээс эхлээд үндсэн хуулиа, намууд үзэл баримтлалаа, зарчмаа тодорхойлж, цоо шинээр эргэж хараад, цаашаа явах шаардлага байгаа юм. Харамсалтай нь ийм юманд ухаарч, төвлөрөхийн оронд сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг. Дараагийн сонгуульд манайх ялах ёстой, олонх болох ёстой гэж улс төрийн намууд нь зорьдог. Тиймээс шинэ зорилготой, шинэ үеийнхэн улс төрд орж ирэх хэрэгтэй байна. Гэхдээ ах нарыг дагасан, уул уурхай дагасан, улс төрчдийн цүнх баригчдын арми улс төрд бий болчихлоо. Улс төр ердөө л мөнгө болсон. Энэ бол эмгэнэлтэй. Энэ байдал нэгэн цагт дуусна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс тэр хүртэл үндэсний үзлээ түгээх ажил хийе гээд зориод явж байгаа.

-УИХ-Д НЭЭРЭЭ АН-ЫН ГИШҮҮД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ-
-Эрх баригч намд хяналт тавьж байх ёстой сөрөг хүчний АН задарчихаад байна. Одоогийн нөхцөл байдалд хоёр даргатай, хоёр АН болчихсон юм шиг харагдаад байна. Ингэхээр АН улс төрийн сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх нь улам бүр саармагжсаар, хүчгүйдсээр?
-Өнөөдөр УИХ-д нээрээ АН-ын гишүүд байдаг шүү дээ. Гэтэл тэд зарчимтай, системтэй, тулхтай үнэлэлт дүгнэлт, үйл ажиллагаа хийж харагдахгүй байгаа юм. Тодорхой үйл явдал хөөсөн, нэр төр хөөцөлдсөн ийм л дүр зураг харагдаж байгаа. Улс төрчийн өөрийнх нь алсын хараа, улс төрийн намынх нь алсын хараа байхгүй, зорилго тэмүүлэл нь тодорхой биш. Зөвхөн эрх барих л зорилготой бол энэ нь алсын хараа биш юм. Энэ байдлаараа жижиг тоглолтууд л хийхээс өөрөөр том харж чадахааа болино. АН-ын зүгээс бодитой, томоохон үнэлэлт дүгнэлтүүдийг нийгэмд гаргаж байх ёстой. МАН-ын 100 жил боллоо. Энэ ямар утгатай 100 жил юм. Энэ 100 жилийн дараа Монгол Улсад яаж өөрчлөгдөв, дарга нь ямар илтгэл тавив, ирээдүйгээ яаж харав гэдэг талаар АН-аас хийсэн нэгээхэн ч бодитой дүгнэлт, нийтлэл олж харсангүй. “Алсын хараа-2050” гээд Монгол Улсын ирээдүйн 30 жилийг харсан том баримт бичгийг МАН эрх барьж байхдаа гаргалаа. Гэтэл АН үүнд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. АН-ын хийх ажил энэ юм. Зөв үү буруу юу, ямар тооцоо хийсэн, төсөв мөнгө нь юу болох, ажиллах хүч, экспорт импорт гээд бүгдийг нэгтгэсэн тулхтай дүгнэлт өгч байх ёстой юм. Хармсалтай нь тийм зүйл алга.
АН-ын хуваагдлын талаар би нарийн процессийн дүгнэлт өгч мэдэхгүй байна. Харж байхад нөгөө л өнгөрсөн 30 жил Монголын улс төрийг авч явсан тэр хүмүүсийн хувийн тоглолтууд. Тэдний дайсагнал, үл ойлголцол. Яасан дуусдаггүй үл ойлголцол, дайсагнал вэ. Яагаад ирээдүй хойч үеэ бодож, энэ намыг залуу үеийнхэндээ эв найрамдалтайгаар өгч болдоггүй юм бэ. Өмнөх 30 жил Монголын улс төрийг авч явсан хүмүүс хүртэх ёстойгоо хангалттай хүртсэн гэж боддог. Яагаад ийм явцуу юм бэ. Надад их харамсалтай санагдаж байна. Нөгөө талаасаа яагаад энэ хүмүүсийг энэ байдлыг хүлээн зөвшөөрөөд, өнөөдрийг хүртэл явуулаад байгаа залуу үе байна вэ. Эсвэл бүгдээрээ халаасанд нь орчихсон. Тэрний, энэний хүн гээд хуваарилагдчихсан болохоор ийм байдаг юм уу. Улс төрч болно гэдэг бол энэ бүхнийг эсэргүүцэж, нэр төрөөрөө эрсдэл үүсгэж, зөв байр сууринд байхыг хэлдэг. Ийм эрсдэл хийх залуу үе АН-д байхгүй, бэлтгэгдээгүй юм уу. Тийм бол бас эмгэнэлтэй. Тэгвэл АН-ын ирээдүй гэж харагдахгүй. Магадгүй 50 жилийн дараа тэднийг юу гэж дүгнэхийг мэдэхгүй. Миний харж байгаагаар АН хоёр ч биш, гурав, дөрөв хуваагдалтай байх шиг байгаа юм.
-Л.ОЮУН-ЭРДЭНЭ СҮ.БАТБОЛДЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ТОМИЛОГДСОН БАЙХААС ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ-
-АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талаас С.Эрдэнэ Сү.Батболдоос мөнгө аваад намаа хагалан бутаргах гээд байгаа гэж ярьсан. Таны хэлснээр Сү.Батболд өнгөрсөн 30 жил Монголын төрийг авч явсан хүмүүсийн нэг мөн биз дээ?
-Мөн байлгүй яах вэ. Өнөөдөр Сү. Батболд хүчтэй байгаа. Өөрөө эрх барьж байсан. Өмнөх Ерөнхий сайдыг томилсон. Өмнөх Ерөнхий сайдыг огцруулж чадаж байна. Дараагийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гэв гэнэт нийгмээ өөрчилье гэж гарч ирээгүй гэж бодож байна. Л.Оюун-эрдэнэ бас л Сү.Батболдын дэмжлэгтэйгээр томилогдсон байхаас өөр сонголт байхгүй. Одоогийн Монголын улс төрд хамгийн нөлөө бүхий хүн байна. Юугаараа нөлөө бүхий юм. Мөнгөөрөө. Монголын хамаг л баялаг ордуудыг, олон түмний боломжуудыг ганцаараа “идсэн”, гадаадад аваачиж нуусан ийм хүн намаа энэ мөнгөөрөө удирдаж, тэтгэж байна. Өнөөдөр тэдний эрх мэдэлд шүүх байна. Мөнгөөрөө хэвлэлийг авч байна. Засгийн газраа удирдаж байна. АН-ыг хуваах эрх ашиг нь юу юм бэ гээд асуулт тавьж үзье л дээ. Тэр нь Х.Баттулга гэж хүний эсрэг. Оффшорт нуусан мөнгө, байгалийн баялгийг цөөн гэр бүл эзэмшиж байгаа энэ бүх систем, тогтолцооны эсрэг системтэй тэмцэж байгаа цорын ганц институци Ерөнхийлөгчийн институци байна л даа. Ерөнхийлөгч хүч тэнцвэргүй тулаанд л орж байгаа юм. Бүх зүйлийг эрхшээчихсэн ийм хүчинтэй ганцаар тулна гэдэг тийм амар биш. Дайралт, эрсдэл ирнэ. Ийм тоглолтууд болоод байгаа нь харагдаад байна. Монголын улс төр явж явж олон фракц байхгүй. МАН, АН гэж хуваагддаг гэж бодож байна уу. Үгүй. Дээгүүрээ эрх ашиг нэгтэй МАНАН бүлэглэл бий. Тиймээс ийм том хүчинтэй тэмцэхэд нь Ерөнхийлөгч Х.Баттулгад АН дэм тус болоосой гэж хүсдэг. АН-д өнөөдөр зодолдох юу ч байхгүй шүү дээ. Эрх мэдэл байхгүй, албан тушаал байхгүй. Баахан хоосон, ядуу хүмүүс. Сонгуульд мөнгөө барчихсан. Дээрх эрх ашигт том хүмүүсийн тоглоом болоод явж байна. Ийм хүчтэй эрх мэдлийн эсрэг ажиллаж байгаа нь Ерөнхийлөгчийг их эрсдэл оруулж байна. Би зөвлөх нь байсан болохоор игэж өмөөрч байгаа юм биш. Миний тэмцлийн гол зорилго, улс төрийн зорилго бол олигарх системийг задлах. Тиймээс нэгдэж цул болж энэ системийг задлах ёстой. АН үүний төлөө, энэ олигарх системийг задлахын тулд нэгдэж чадахгүй байгаа нь харамсалтай.
-АН-ын энэ “зодоон”-ыг зохион байгуулалттайгаар, Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд гаргахгүй байх ажиллагаа гэж хардаж болох уу?
-Тийм зорилго нөгөө хүчнүүдэд байгаа. АН-д өөрт нь байгаа гэж бодохгүй байна. Яагаад гэвэл АН-ын цорын ганц хүчтэй түшиг тулгуур Ерөнхийлөгч. Энэ хүнээ тулж түшиж, өндийж, сэргэж, хүчээ авах нь АН-д хэрэгтэй. Тиймээс тулах цэгээ тайрч хаяна гэсэн бодол АН-ын гишүүдэд байхгүй. Харин нам дамнасан олигапол бүлэглэл, бүхнийг эрхшээсэн бүлэглэлд Х.Баттулгыг гаргахгүй байх сонирхол бий. АТГ-ыг дандаа жараахай бариад байна. Акул бариач, цаад эзнийг нь олооч гэдэг байсан. Анх удаа цаад эздийг нь, акулуудыг нь, системийг хөндөж, шоргоолж шиг үүрийг нь бужигнууллаа. Энэ бол том тэмцэл. Улс төрч, Ерөнхийлөгч хүний хувьд эрсдэл хүлээж байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА СОНГУУЛЬД НЭР ДЭВШЭЭД, ДАХИН ГАРАХ ЁСТОЙ-
-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй, эрхгүй гээд хууль зүйн хувьд янз бүрээр тайлбарлаад байна. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар бас саяхан сошиал хуудастаа Х.Баттулга дахиад сонгогдвол 4+6 нийт 10 жил Ерөнхийлөгч хийх болно. Ингэхээр Үндсэн хууль зөрчих гээд байна гээд бичсэн байсан?
-Хууль буцаж үйлчилдэггүй. Одоогийн үндсэн хуулиар өмнө нь Ерөнхийлөгч хийж байсан бусад хүмүүс ч дэвших эрхтэй. Бүгдэд нь тэгш эрх нээсэн гэж бодож байгаа. Хууль зүйн утгаараа тэр. Ер нь улс төрийн том утгаараа одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших ёстой. Тэр байтугай гарах үүрэгтэй гэж хэлмээр байгаа юм. Яагаад гэвэл энэ том тэмцлээ эцэст нь хүргэх ёстой. Мөнгөтэй, хүчтэй том бүлэглэлийг эсэргүүцэхэд тодорхой хүч хэрэгтэй. Хүчтэй улс төрч бас цөөхөн байна. Тэр хүчээ бодитойгоор олж харж, хүч нэмж, нэгэнт эхлүүлсэн зүйлээ гүйцээх ёстой. Би Х.Баттулга гэдэг хүнийг өөгүй, 100 хувь сайхан, мундаг хүн гэж хэлэхгүй. Хорвоод тийм хүн байдаг ч үгүй байх.
-Энэ цаг үед АН-ын дарга ямар хүн болох вэ гэдэг их чухал гэж харж байна. Энэ нам дахин сэргэх үү гэдэг нь даргаасаа шалтгаалах болов уу. АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэлээд итгэлтэйгээр дарга болох амбицаа илэрхийлээд байна. Та дэмжиж байгаа юу. Та ер нь яагаад АН-ын даргад нэр дэвшсэнгүй вэ?
-АН-ын дүрмээр би АН-ын даргад нэр дэвших боломжгүй. АН-ын гишүүнээр тасралтгүй 8 жил байх ёстой. Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг бас хасчихсан. Бас нэг шалгуур нь намынхаа эсрэг нэр дэвшсэн байх ёсгүй гэдэг юм билээ. Дээрээс нь яагаад ч би тэр их мөнгөний шалгуурыг давахгүй. 24 цагийн дотор 94 сая төгрөг цуглуулах боломж байхгүй. Ард иргэдээс ингэж цугларах бололцоогүй. Шударгаар хэлэх ёстой. Мэдээж өөр дэмжлэг байгаа. АН-ын даргаар мөнгөтэй хүн л сонгогдоно. Би харж байгаа юм шиг хэлье. Өөр хувилбар байхгүй. АН-ын дарга хэн ч боллоо гэсэн Монголын улс төрийг томоор нь хардаг, АН-ыг МАН-ын эсрэг нам биш, Монголын төлөө нам болгож хувиргаасай. Тийм зангарагтай, улс төрийн алсын хараатай, туршлагатай хүн байгаасай гэж хүсч байна. Нэр дэвшигчдийг тэр нь, энэ нь гэж үнэлж дүгнэсэн зүйл хараахан алга. АН-ын гишүүний хувьд даргаа сонгохдоо саналаа хэн нэгэнд нь өгөх юм уу, өгөхгүйгээр саналаа илэрхийлэх боломж, эрх бий.
-ҮЗЭЛ БОДЛЫН МИНЬ ТӨЛӨӨ НАМАЙГ БИТГИЙ ХАРААЖ, ЗЭМЛЭЭРЭЙ-
-Монголчууд цар тахлын вакцинжуулалтад хамрагдаж байна. Харин та вакцинд хамрагдахгүй хэмээн сошиал хуудсаараа илэрхийлсэн. Их ч олон хүн шүүмжилж харагдсан?
-Энэ вакцины үйлчлэх хугацаа их богинохон юм билээ. Гурван сар гэж байсан. Гурван сарын дараа вакцин хийлгэсэн, хийлгээгүй адилхан болно. Энэ бол нэг иргэний л үзэл бодол шүү дээ. Надтай адил үзэл бодолтой хүмүүс байж болно, байхгүй байж ч болно. Надаас өөр бодолтой байлаа гээд намайг үзэн ядах шалтгаан биш. Монголын нийгэм ийм соёлд суралцах ёстой. Клиникийн туршилт нь надад эргэлзээтэй санагдаж байгаа. Бүрэн итгэл үнэмшил төрөхгүй байгаа. Асртазенека гэхэд олон оронд 65-аас дээш насныхан хийлгэж болохгүй гэсэн заавартай гарч байна. Олон язнын эрсдэл үүсч байгаа талаар мэдээлэл байна. 2019 оны зааг дээр Монголчууд асар хүнд ханиад туссан. Арай л үхчихэлгүй босч ирсэн. Тэр юу байв. Энэ талаар манай ЭМЯ судалж, иргэдэд мэдээлэл өгсөн юм алга. Монголчуудыг ханиадны маш сайн дархлаатай ард түмэн гэж боддог. -40-өөс +40 градуст амьдарч сурсан. Тиймээс би энэ вакциныг хийлгэх шаардлагагүй гэж үзэж байгаа. ЭМЯ хэтэрхий ДЭМБ-аас хараат байдалтай, дагалдсан маягтай яваад байгаа нь хэр зөв юм бэ гэж бодож байна. Олон олон шалтгаан байна. Би коронавирус тусахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Монголд ковид суурьтай нас баралт бүртгэгдээгүй. Нас барсан цөөхөн тохиолдол нь суурь өвчтэй, өндөр настай, хавдартай хүмүүс байсан. Үхэл, айхтар хүндрэл байхгүй байхад вакцинжуулах онцгой шаардлага Монголд байхгүй гэж харж байна. Гэтэл вакцинд асар их мөнгө зарж байна. Шулуухан хэлэхэд худлаа айдаст автуулж, төөрөгдөл үүсгэж, мөнгө идэх арга гэж харж байгаа. Энэ үзэл бодлын минь төлөө битгий намайг харааж, зэмлээрэй. Хөл хорионд оруулаад эмчилж байгаа эмчилгээ нь хүртэл алиа байна шүү дээ. Эргэн тойрны хүмүүс мэдээлэл өгч байна. C, D витамин идээд байж байна.
-Гол нь вакцин хийлгэхгүй бол хилээр гарах эрх олгохгүй гэдэг ч юм уу хязгаарлалт тогтоох гээд байгаа юм биш үү?
-Цаад гадна талаас тийм шаардлагууд гарч магадгүй л дээ. Тиймээс гадагшаа явах шаардлагатай хүмүүс бол хийлгэх ёстой байх. Би бол тодорхой хугацаанд гадагшаа явах бодол байхгүй. Монголчууд бүгдээрээ гадагшаа явдаггүй шүү дээ. Би цаашдын үр нөлөөг нь хэлж мэдэхгүй. Анагаахын хүн биш ч гэсэн өөрөө мэдээлэл олж авч, боловсруулсан. Түүнийгээ л бичсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уянга маань олон нам сольсон хов хутгаад байдаг хүн муутай хүн дээ. Улс төрд анх хөтөлж нэг өрөө байр өгч амьдр�##�д нь тус�##�сан М.Энхсайханыг эргэж очсон уу? Аа бас цусан тангараг тавиад байсан биелүүлээгүй. The hu хамтлагийн юү вэ юү вэ дууг сонсоорой дүү.
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ БАЙГАА БОЛОВЧ ГАНЦААРДУУЛЖ БУЙ НЬ ҮНЭН. БАТТУЛГА БОЛ ТЭНЦВЭРГҮЙ ХҮЧНИЙ ТӨЛӨӨ УЛААН МАЛГАЙТ ЛУГАА ТЭМЦЭЖ БУЙ ГАНЦ Л ХҮЧ ДЭМЖЭЭСЭЙ. ҮЛ ДЭМЖВЭЛ МОНГОЛЧУУД ХОХЬ НЬ.МАН-ЫН ХУЛГАЧ АЛУУРЧДЫН ТӨМӨР ГИНЖ МОДОН ХУДАРГАНДАА ЗОВ ШАНАЛ
Vaccine-ii tuhai harin zuv hellee. Bi ch iim bodoltoi baidag
Erh medel alban tushaald ochij mungu oldog yum shuu gedgiig shuud helj bn daa. Hugiin huuhen
Уянга их хурлын гишүүн байж үзсэн биз дээ. Ямар өөрчлөлт гарсан юм бэ. Бусдын л адил байсан шдээ. Одоо хэнийг дэмжихээ ч мэдэхээ байлаа даа
Монгол нохойгоо Мөнхбаясг�##�ан, Отгон, та гурав нөгөө т�##�аас нь нэг хараад үзээч, эсвэл хоол өгдөг эзнээ хазахгүй зарчим барих уу?
Намбарын хүүг Заг�##�майлсан эцэг гэж анх зарлаж гарч ирсэн. Дараа нь хамт нэг нам эвсэл болж их хур�##�д суусан дараа нь хаясан өөр нам байгуулсан ялагдсан АН-д орсон энэ маягаар бол хо явахгүй
Enenii nomiig avch unshdag t1 bas baidagl yum baihdaa
Огт та�##�агдахгүй улс төрч хэзээ ч энэ эмэгтэйн төлөө сонголт хийхгүй з�##�уу сэтгүүлч байх үеэсээ бу�####�д т�##� зассан хзн муутай хүүхэн
Энэ хужаа Уянга эрх мэдэл авч төрийн мөнгөөр тэмцэнэ гэсэн ойлголттой новш байна