ДЭМБ “Johnson&Johnson”-ийн нэг тунт вакцинд зөвшөөрөл олголоо

ДЭМБ “Johnson&Johnson” компанийн нэг тунт вакциныг яаралтай горимд ашиглах зөвшөөрөл олгожээ. Ингэснээр ДЭМБ гурав дахь вакцинаа баталлаа. Мөн Европын эмийн агентлаг тус вакцин өнгөрсөн пүрэв гарагт (2020.03.11) зөвшөөрөл олгосон юм.
“Johnson&Johnson” компанийн вакцин нь ДЭМБ-аас баталсан анхны нэг тунт вакцин юм. Тус вакциныг -20° цельсийн температурт хадгалах ёстой ч 2-оос 8 градуст гурван сар хүртэл хадгалж болдог аж. “COVAX” хөтөлбөр “Johnson&Johnson” компанийн вакцинаас 500 сая тун худалдан авахаар захиалсан байгаа билээ.
Энэхүү нэг тунт вакцин нь коронавирусийн өөр өөр төрлүүдийн эсрэг 67 хувийн хамгаалалт өгдөг бөгөөд “КОВИД-19”-ийн хүнд хэлбэрээр өвчлөхөөс 85 хувийн үр дүнтэй хамгаалдаг аж. Тус вакцин ханиадны вирус ашиглан коронавирусийн уургийг хүний биед оруулж дархлааны хариу урвал үүсгэдэг.
Эх сурвалж: WHO, DW
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.