Нийгмийн
Женнифер Лопез тамирчин нөхрөөсөө салжээ

Холливуудын хамгийн алдартай хосуудын нэг болох дуучин, жүжигчин Женнифер Лопез, бейсболын тамирчин Алекс Родригес нар салсан тухай Page Six-д мэдээлжээ. Тэд хуримаа хийхээр товлосон ч, коронавирусийн цар тахлаас улбаалан хоёр ч удаа хойшилсон билээ. Өдгөө дуучин бүсгүй Доминиканд "Shotgun Wedding” киноны зураг авалтад оролцож буй бол Алекс тоглолтын бэлтгэлдээ орсон аж.
Page Six-д мэдээлснээр хосууд хоёр талд карентилагдсан, мөн завгүй ажлын улмаас харилцаа хөндийрсөн гэгдэж буй. Гэвч нөгөөтэйгүүр тамирчин залуу, Женниферийг эзгүйд Медисон Лезройтой уулзаж байсан гэх яриа гарчээ.
Энэ тухай дуучин бүсгүй: "Хөл хорио, тусгаарлалт бидний харилцааг ил болголоо” хэмээжээ.
Эх сурвалж: https://www.vulture.com/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.