Хүн өдөрт хэдэн удаа шээх хэрэгтэй вэ

Сонин хачин:
Бид хүссэн хүсээгүй өдөрт уусан шингэнийхээ хэмжээгээр шээсээ гадагшлуулдаг. Шингэн бага уусан ч бие физиологийн онцлогоороо шээдэг. Мөн их шингэн уусан үедээ ойр ойрхон угаалгын өрөө рүү гүйх, түүнчлэн давсгаа барих нь ч бий. Тэгвэл бид та бүхэнд хүн өдөрт хэдэн удаа шингэнээ гадагшлуулах хэрэгтэйг танилцуулъя. Эмч нарын хэлснээр хүн хоногийн 24 цагт дунджаар 6-7 удаа угаалгын өрөөнд ордгийг дурджээ. Харин шингэн уух, жирэмсний үе, эмийн эмчилгээний үед түүнээс олон удаа шээх нь хэвийн аж.
-ЭРҮҮЛ ХҮН ӨДӨРТ БАГАДАА ДӨРӨВ, ИХДЭЭ 10 УДАА ШЭЭДЭГ-
Харин "Healthline” сайтад мэдээлснээр:
"Эрүүл хүн өдөрт хамгийн багадаа 4, ихдээ 10 удаа шээдэг болохыг дурджээ. Хэт их эсвэл хэт бага шингэнээ гадагшлуулах нь тухайн хүний нас, өдөрт хэчнээн шингэн уусан, эрүүл мэндийн байдал /чихрийн шижин, шээсний замын өвчин/ зэргээс шалтгаалан өөр өөр байдаг аж. Мөн мэдээж давсгийн хэмжээ ч мөн нөлөөлнө. Ялангуяа хүний биеийн кальцийн хэмжээ буурсан, бөөрний үйл ажиллагаа доголдсон үед давсаг султай болдог байна. Иймд пробиотикаар баялаг хүнс хэрэглэх, даавуун сул дотоож өмсөх, бариу өмд, тирко өмсөхөөс татгалзах хэрэгтэйг зөвлөжээ. Мөн өдөрт 6-8 стаканаас илүү шингэн уух хэрэггүй байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.