Ярилцлага

Б.Мэргэн: Т.Чимгээ төрийн нууц задруулсан хэрэгт унавал Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар хамгаалах юм уу

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаад буй Б.Хурц нарын өмгөөлөгч Б.Мэргэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ХЭРЭГ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА Ч НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮҮДНЭЭС С.ЗОРИГИЙН ХЭРЭГ ДЭЭР Ч ДУУГАРНА-

-Та Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хүргүүлээд буй хүсэлтээсээ эхэлж ярья гэж бэлдсэн бололтой. Өмнө ч мөн ийм утгатай хүсэлт өгч байсан санагдаж байна?

-Өмнө нь ҮАБЗ-ийн тэргүүн гэдэг утгаар нь Ерөнхийлөгчид хандаж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн болон С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн материалуудыг ил болгооч гэж хүсэлт өгч байсан. Одоо мөн энэ агуулгаараа, ҮАБЗ-ийн тэргүүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд давхар хандаж, хүсэлтээ өгчхөөд байгаа.

-Хүсэлт хүргүүлж буй шалтгаанаа яг тодорхой тайлбарлаж өгөөч. Хэргийн материалыг ил болгох ямар шаардлага бий вэ?

-С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт холбоотой мэдээллүүдийг ил болгооч. Хоёрдугаарт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүснийг нотлох бусад баримтуудыг ил болгож өгөөч гэдэг агуулгаар, бусад 12 өмгөөлөгчийнхөө хамтаар уг хүсэлтийг бичсэн.

Энэ хэрэг 1998 онд үйлдэгдсэн цагаасаа хойш үргэлж улс төрийн зорилгоор хэрэглэгдсээр ирсэн. Зарим хүн “Би энэ хэргийг илрүүлнэ” гэж амлаад УИХ-ын гишүүн болж байсан бол зарим нам энэ амлалтаар ялалт байгуулж байсан түүх ч бий. Хэрэг нь яг эцэслэн илэрдэггүй, тэгсэн мөртлөө улс төрчид оноо авах гэж хүссэн үедээ дураараа ашигладаг ийм нөхцөл байдал цаашид ч үргэлжилсээр байх төлөвтэй.

Хэргийн материалууд өөрөө төрийн нууцад хамаарах учраас өмгөөлөгчдийг ярьж болохгүй гээд баталгаа гаргуулчихдаг. Харин улс төрчид нь өөрсдөө хүссэн үедээ, материалуудаас ашигтай хэсгээ сугалж гаргаж ирээд нэмж хачирлаад яриад байдаг. Ингэснээр шүүгдэгчдийн эрх зүйн байдлыг дордуулах, нийгмээс тэднийг буруутгах байдал үүсэж байна. Хэргийн материалуудаас тастаж аваад, зөвхөн нийгэмд харуулахыг хүссэн зүйлээ л харуулаад байна шүү дээ. Гэтэл хэргийн материалаас цэг, таслалыг хасахад л шал өөр утгатай болдог.

Өмгөөлөгч нарын хувьд хэрэгтэй танилцсан, гэхдээ төрийн нууц гэдгээр ярьж болдоггүй гэсэн үг. Уг нь олон нийтийн дунд хөвөрч буй алдаатай мэдээллүүдийг залруулахын тулд өмгөөлөгчид хэргийн талаар ярих боломжтой байдаг, энэ хэрэг дээр болдоггүй. Харин улс төрчид нь ярьж болдог. Энэ байдал цааш үргэлжилсээр байвал нийгмийг талцуулах, дотоод зөрчил рүү оруулах, шүүхийн шийдвэрт ч гэсэн нөлөөлөх уршигтай. Шүүгч хүн хүн л учраас хүсээгүй байсан ч далд ухамсраараа нийгмийн уур амьсгалд автдаг байхгүй юу.

Тэгэхээр нэгэнт зарим хэсэг нь ил болчихсон юм чинь бүтнээр нь ил болгочхооч гэсэн хүсэлт тавиад байгаа юм.

-Өмгөөлөгчийнхөө байр сууринаас, өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс хүсэлт өгч байгаа гэж ойлгож байна. Гэвч үүнээс хальж, ерөнхий С.Зоригийн хэргийн материалыг ил болгохыг ч мөн хүсээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Мэдээж энэ хоёр хэрэг хоорондоо холбоотой, ялгаж салгах бараг л боломжгүй. Хоёрдугаарт уг хүсэлтийг би ганцаараа өгөөгүй, 12 өмгөөлөгчийнхөө хамт хэлэлцэж байгаад гаргасан шийдвэр. Үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд нийгэмд явж буй сөрөг мэдээллүүдийг залруулах гэж, бусад бүх нотлох баримтуудыг ил болгооч гэж хүсэж буй нь үнэн. Үүнийг нуух шаардлагагүй, нуух боломжгүй. Харин ерөнхий С.Зоригийн хэргийн тухайд бол хуульчийн хувьд, иргэн хүний хувьд хүлээсэн хариуцлага гэж бий шүү дээ. Тэр утгаараа, энэ асуудал улс төрийн зорилгоор ашиглагдаад л байвал нийгмийг хагалан бутаргаад, улс орны хөгжлийг хойш нь татах эрсдэлтэй юм байна гэдэгт санаа зовнин дуугарч буй хэрэг.

-Хувь хуульчийн нийгмийн хариуцлагын асуудал ч мөн бий гэж байна, тийм үү?

-Тийм.                                                   

-СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДЭЛ ГЭХ БАЙГУУЛЛАГА 17-НД АНХАН ШАТНЫ ШҮҮХ ТОВЛОГДСОН ГЭЖ МЭДЭЭЛСЭН НЬ ОР ҮНДЭСГҮЙ ХУДАЛ-

-Тодорхой асуудлууд дээр таны байр суурийг сонсъё. Эхэнд нь, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудал нэг хэсэг намжмал байж байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахиад л гараад ирлээ. Б.Баасанцогт нарын шүүгчдийн бичлэг задарснаас эхлээд энэ хүртэл өрнөсөн процессыг хэрхэн харж байна вэ?

-Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн, энэ хэрэг яг хэрэгтэй үедээ гарч ирээд бусад үед намждаг. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө хүчтэй сөхөгдөж байгаад намжсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахиад гараад ирлээ. Олон нийтийн анхаарлаас холдож, улс төрчид оролцохоо болиод, яг хууль зүйн замаараа шийдэгдэх боломж нь бүрдээд ирэнгүүт л дахиад бариад авч байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад Т.Чимгээгийн эрхийг хамгаалахаар очиж байгаа бол тэр асуудлаа л ярина биз дээ. Гэтэл өөр, өөр асуудлуудыг далимд нь ярьж байна гэдэг бол энэ процессууд хооронд уялдаа холбоо байгааг л харуулж байна. Үнэхээр хүний эрхийг хамгаалж, эрүүдэн шүүсэн гэх асуудлыг шийдэх гээд байгаа юм бол Б.Содномдаржааг яагаад ярихгүй байгаа юм. Өчигдөр зарим парламентын  гишүүд /уржигдар/ Т.Чимгээгийн асуудлаар УИХ-ын чуулган дээр нээлттэй сонсгол хийе гэж санал гаргаж байсан. Түүн дээр яагаад Б.Содномдаржааг ярихгүй байгаа юм бол.

-Ар, араасаа өрнөсөн үйл явдлуудын хүрээнд Т.Чимгээд холбогдох бас нэг бичлэг задарсан. Задалсан гэх нь ч зөв юм уу. Үүн дээр хууль эрх зүйн хувьд ямар нэг зөрчил гарсан уу?

-Т.Чимгээ гэдэг хүний хүсэлтэд үндэслэж задалсан гэсэн. Өөрөө бичсэн юм уу, хүнээр бичүүлсэн юм уу, тийм хүсэлт дээр үндэслэж ил болгосон гээд буй.

Хувь хүний нууцаа задлахыг хүссэн нь тэр хүний асуудал мөн байх. Гэхдээ энэ хэрэгт бол давхар төрийн нууц яригдаж буй. Төрийн нууцыг хэн нэг оролцогчийнх нь хүсэлтээр ил болгодог хууль хаана ч байхгүй. Мөн Засгийн газар хуралдаж, төрийн нууцыг ил болгохоор шийдвэрлээгүй байхад улс төрчид очоод тэр хүнийг яриулаад байна гэдэг чинь Т.Чимгээг төрийн нууц задалсан хэрэг рүү түлхчихэж байгаа юм. Хэдэн жилийн дараа тэр эмэгтэй ийм гэмт хэрэгт ороогдохыг үгүйсгэхгүй. Тэр үед энэ улс төрчид хамгаалах юм уу.

-Тэр бичлэгээс гадна сонинуудын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдлээс сүүлийн үес шил дараалан шүүгчдэд, явж явж Б.Хурцын хэрэгт чиглэсэн баримтуудыг ил болгож байна. Тэдний дэлгэсэн нэг материалыг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд өөрөө бариад мэдээлэл хийсэн. Энэ баримтуудыг хэр тогтож харж байна вэ?

-Улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй, үнэхээр байдаг эсэх нь мэдэгдэхгүй байгууллагын нэр дээр материал тавиад байна л даа. Буцах хаяггүй. Тэдгээр материалууд бол яг миний өмгөөлж буй хэрэгтэй хамааралгүй. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хэсгийг Б.Хурцын даалгавраар хакердаж, цацсан, үүнд холбогдох шүүх хурал нь удахгүй болно гэж бичсэн байсан. Хүмүүс харин үүнд төөрөлдөж, хэргүүдийг хооронд нь хольж, сольж ойлгох нөхцөл байдал үүсээд байна л даа. Ингээд харвал хаанаас энэ баримтуудыг цацаад байгааг нь оюун дүгнэлт хийгээд харчхаж болно.   

Харин миний өмгөөлж буй хэрэгт холбогдох нь, гуравдугаар сарын 17-нд Б.Хурц нарыг шүүх анхан шатны шүүх товлогдлоо гэж бичсэн байсан. Прокурор дээр хэрэг очоогүй байхад яаж анхан шатны шүүх рүү шилжих юм. Улсын дээд шүүх дээр хянагдаж байгаа шүү дээ, процессын хувьд. Хуулийн наад захын мэдлэгтэй хүн бол уншаад л худал мэдээлэл гэдгийг нь ойлгоно. Хоёрт, өмгөөлөгч нар шүүх хуралдааны товын талаар мэдээлэл аваагүй байхад өөр хүмүүс авна гэж хэзээ ч байхгүй.

-Маргааш /өнөөдөр/ болно гэсэн байсан.

-Тийм, худлаа. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Гэвч шилжихээс нь өмнө прокурор эсэргүүцэл биччихсэн. Тэгэхээр одоо хэрэг хяналтын шатны шүүхэд хэлэлцэгдэнэ. Түүн дээр хэлэлцэгдээд “давах”-ын шийдвэр зөв байна гэвэл анхан шатны шүүхэд шилжинэ. Хэлэлцэгдэж дуусаагүй байхад анхан шатны шүүх товлогдоно гэж байхгүй.

-ЭНЭ ХЭРЭГ Л ШИЙДЭГДЧИХВЭЛ Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАР СУЛЛАГДАХ ЮМ ШИГ БУРУУ ОЙЛГОЛТ ЯВДАГ-

-Анхан шатны шүүх товлогдоод хуралдлаа гэхэд өмнө болсон процесс л дахиад давтагдах уу?

-Хамгийн анх анхан шатны шүүх хуралдаад, нотлох баримт хангалтгүй байна гэх шалтгаанаар хэргийг прокурор луу буцаасан, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хий гээд. Харин прокурор эсэргүүцэл бичсэн тул давж заалдах шатны шүүх хэлэлцээд дахин анхан шатны шүүхийг хуралдуулсан. Энэ хуралдаанаар шүүгдэгчдэд ял өгсөн байгаа. Үүн дээр нь шүүгдэгчдийн өмгөөлөгч гомдол гаргасан тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хүчингүй болгосон. Одоо анхан шатны шүүх дээр хэрэг ирэхээр яаж шийдэгдэхийг урьдчилж хэлэх боломжгүй. Гэхдээ бид үйлчлүүлэгчдээ гэм буруугүй гэж л мэтгэлцэнэ.

-Б.Хурц нар гэм буруугүй гээд шүүх шийдчихлээ гэсэн ч С.Зоригийн хэрэг илэрчихгүй, тийм үү?

-С.Зоригийн хэрэг чинь илрээд, гэм буруутнуудад нь 2016 онд гурван шатны шүүхээр шүүгээд ял өгчихсөн шүү дээ. Илрээд дуусчихсан хэрэг шүү дээ.

-Тэгэхээр Б.Хурц нар эрүүдэн шүүгээгүй гэдэг нь нотлогдчихвол энэ хэрэгт цэг тавина гэсэн үг үү?

-Ер нь бол тэгнэ. Гэхдээ нэг зүйлийг тодруулахад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүгээгүй юм гэдэг байр сууринаас хандах ямар ч боломжгүй. Хэдийгээр би шүүгдэгчдийн өмгөөлөгч ч гэлээ эрүүдэн шүүсэн байна гэж үзэж байгаа. Ингэж болохгүй. Ардчилсан нийгмийг цогцлооно, хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг тогтолцоог бий болгон гэчхээд хүнийг эрүүдэн шүүж хэрхэвч болохгүй. Гэвч эрүүдэн шүүсэн хэдэн зуун жишээ байсаар ирсэн.

Тэгэхээр, эрүүдэн шүүсэн гэм буруутай этгээдүүд нь хэн бэ гэдэг дээр л маргаж байгаа гэсэн үг. Буруутай хүмүүсээ зөв олж тогтоо, миний үйлчлүүлэгчид бол уг эрүүдэн шүүсэн асуудалд буруугүй ээ гэсэн байр сууринаас хандаж байгаа.

-Ер нь улс төрчид С.Зоригийн хэргийг сөхөхдөө эрүүдэн шүүсэн агуулгыг нь л ярьдаг. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэм буруутай эсэхийг ер хөнддөггүй.

-Тэднийг эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдоод, гэм буруутай этгээдүүд нь хариуцлага хүлээчихлээ гэж бодъё. Хэрэв тэгвэл шинэ нөхцөл байдал тогтоогдлоо гэдэг үндэслэлээр хэргийг бүр эхнээс нь дахин шүүхээр хэлэлцүүлэх так тик явж байгаа байхгүй юу. Үүнийгээ тэд санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу мэдэхгүй нийгэмд буруугаар ойлгуулаад байдаг. Жишээ нь, эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдчихвол Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр шууд суллагдчих гээд байгаа ч юм шиг ойлгуулна.

-Шууд С.Зоригийг хөнөөгөөгүй болчих юм шиг.

-Тийм. Цаана нь ар гэрийнхнийх нь сэтгэл санаагаар хүртэл тоглоод байдаг. Тэр хүмүүс ч мөн учраа мэдэхгүй, энэ хэрэг л шийдэгдчихвэл хүүхдүүд нь суллагдчих юм шиг санаад шүүхийн гадна дулаан хувцсыг нь бариад зогсоод байдаг. Гэтэл тийм зүйл болохгүй. Хоёрт, энэ хэрэг өөрөө эрүүдэн шүүсэн гэдгээс бусад өөр олон нотлох баримтууд байсан болоод л ингэж шийдэгдсэн байгаа. Прокурор нягтлах ёстой бүх зүйлийг нягтлаад, мухарлаад яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүх рүү шилжүүлдэг. Нотлох баримт хангалттай гэж үзсэн учраас гурван шатны шүүх ингэж шийдсэн. Тэгэхээр хүмүүсийн мэдээгүй өөр нотлох баримтууд байгаа гэсэн үг.Тэгэхээр хэчнээн эрүүдэн шүүсэн байна гэлээ ч бусад баримтуудаараа нотлогдож байвал буруутай л гээд гараад ирнэ. Өргөс авчих шиг амархан шийдэгдэх асуудал ерөөсөө биш. Үүнийгээ ч тэд мэдэж байгаа. Харин мэдэн будилаад байна уу л гэдэг асуудал.

-Нэг үгээр ард түмний төсөөлдөг шиг жинхэнэ алуурчин нь илрээд л, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар цагаатаад л явах боломж бараг л байхгүй шахуу.

-Яах вэ, ард түмний өөрсдийн гэгээн үзэл бодолтой байх эрхэнд халдаж болохгүй. Гэхдээ улс төрчид нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх зорилгоор хэргийн материалаас тодорхой хэрэгтэй хэсгээ тастаж мэдээлээд байгаа нь буруу. Бид үүнээс болж нийгэмд үүссэн шүүгдэгчдийн эсрэг сөрөг сэтгэл зүйг залруулж байж ажлаа хийнэ. Гэтэл ийм учиртай юм гээд ярья гэхээр дээр дурдсанчлан төрийн нууц учраас болохгүй. Өөрсдөө болохоор сайхан давслаад, фантазлаад яриад байдаг.

Ийм учраас л нэг мөсөн олон нийтэд ил болгочихъё гэж хүсэлт өгөөд буй. Өнөөдөр хүмүүс хэр баргийн тархи угаалт, улс төрийн тоглоомд автахааргүй болчхоод байна. Иргэд ч мөн ил болгох нь зүйтэй юм байна, тэгээд хагас дутуу биш, бүрэн мэдээлэлтэй болж байгаад дүгнэлт гаргая гэдэг байр суурьтай болсон нь анзаарагдаж байгаа.

-Тэглээ гэхэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруутай гэдгийг нь яг нотлохуйц баримтууд яг ил болж чадах уу?

-Ядаж л ямар нотлох баримтууд дээр үндэслэж гэм буруутай гэж үзсэнийг ард түмэн мэднэ шүү дээ. Одоо бол зодсоор байгаад л “Би буруутай” гэж хэлүүлээд шоронд хийчихсэн мэт ойлгоод байгаа шүү дээ. Өөр ийм ийм баримтууд, гэрчийн мэдүүлгүүд дээр үндэслэсэн юм гэдгийг ил болговол хүмүүс бодитой дүгнэлт хийхэд дөхөм болно.

-Т.Чимгээ “Намайг Ц.Амгаланбаатарын хэлснээр л буруутгадаг, өөр нотлох баримт байдаггүй” гэж хэлсэн. Энэ хэр үнэмшилтэй вэ?

-Үүнийг ярьчихвал дахиад л төрийн нууц задлах асуудал руу орчихно. Харин бидний өгөөд буй хүсэлтийн дагуу хэргийн материалыг ил болгочихвол яг тийм байна уу, өөр баримтууд байсан байна уу гэдгийг мэдэх нь байна шүү дээ.

-Хэрэв өөр нотлох баримтууд байсан бол Т.Чимгээ худал хэлсэн болно. Үүн дээр хариуцлага хүлээлгэх асуудал яригдах уу?

-Хууль зүйн утгаараа яллагдагч хүн өөрийгөө өмгөөлөхийн тулд юу ч гэж худлаа хэлэх эрхтэй. Гэрч, хохирогчид л худлаа мэдээлэл өгч болохгүй. Яллагдагч бол юу ч гэж худлаа хэлж болно, үүндээ хариуцлага хүлээхгүй.

-ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХЭЗЭЭ Ч ХОЁР ТАЛД ТААЛАГДДАГГҮЙ. НЭГ НЬ ГОМДООД ГАРДАГ-

-Ард түмний зарим хэсэг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг зөв шинэчлэл рүү тэмүүлж буй залуу үеийн төлөөлөл гэж итгэдэг. Хэдийгээр Т.Чимгээгийн асуудлыг сөхсөн нь улс төрийн оноо авах ажиллагаа мэт харагдаж байгаа ч тэдэнд үнэхээр хэргийн үнэн мөнийг тогтоочих юм сан гэдэг чин хүсэл бий эсэх дээр хувьдаа бодож байсан уу?

-Би сөрөг хүн гээд хэлчихвэл тэд сөрөг, эерэг гэчихвэл эерэг хүн болчихгүй. Би тийм нөлөөлөл үзүүлэх нийгэм даяар хүлээн зөвшөөрөгдчихсөн үнэлэмжтэй ч хүн биш. Түүнчлэн би асуудал ярихыг хичээдгээс хувь хүний тухай ярихыг хүсдэггүй. Хувийн сошиал орон зайдаа бол хийж буй үйлдлүүдийг нь зөндөө шүүмжилж бичдэг. Гэхдээ ийм зүйл ярилаа, гэтэл энэ нь өөрөө хууль зөрчиж байна, хуулиар бол ингэдэг юм гэдэг байдлаар л дүгнэлт бичдэг. Түүнээс Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёроос сайн санаачилга гарна гэж юу байдаг юм гэсэн агуулга ерөөсөө бичдэггүй.

-Таны үйлчлүүлэгчид гэм буруугүй нь нотлогдчихлоо гэж бодъё. Тэгвэл С.Зоригийн хэргийг хувь хүнийхээ хувьд орхих уу?

-Би С.Зоригийн хэрэг дээр ямар ч оролцогч биш.

-Цаашид дуугарсаар байх уу гэж?

-Шүүх эцэслэн шийдсэний дараа миний гэрээнд заасан хугацаа дуусна. Харин үүний дараа өмгөөлөгч гэдэг утгаар биш, хуульч гэдэг утгаар дуу хоолойгоо өргөөд л явна шүү дээ. Цаашид би өөрөө, миний үр хүүхэд амьдрах нийгмийг эрүүл саруул, зөв сайхан байлгая гэж хүснэ. Хүсэхээс гадна хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Хүн болгон амиа бодоод л яваад байвал юу ч бүтэхгүй.

-Уг хэрэг дээр ажиллаж өгөөч гэж хэзээ танд хандаж байсан юм бэ?

-2019 оны долдугаар сарын эхээр л гэрээ байгуулж байсан.

-Анх санал тавихад нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Ямар ч хүн өмгөөлөгч авах эрхтэй. Ийм муухай заваан юм хийсэн хүнийг өмгөөлөхгүй гэж хэлэх бол бидний хувьд ёс зүйн дутагдалтай явдал шүү дээ. Хэчнээн гэмт хэрэг үйлдсэн байлаа ч хүнд жам ёсны эрх гэж бий, үүнийг хүндэтгэх ёстой.

-Тэр үед өмгөөлөх үйлчилгээ үзүүлдэг болоод хэдэн жил болж байсан бэ?

-Би чинь төрийн байгууллагад олон жил ажиллаад, 2017 оноос өмгөөлөгч хийж байгаа.

-Танд хандсан шалтгааныг юу гэж бодож явдаг вэ?

-Тэр хүний л асуудал шүү дээ /инээв/.

-Танд гэхдээ хувь бодол байж л таарна. Үүнийг сонирхсон юм?

-Нэг талаараа бид бизнес хийж байгаа улс. Тэгэхээр ажил олж авахын тулд маркетинг зар сурталчилгаа хийнэ. Танил тал, найз нөхдөөр дамжиж үйлчлүүлэгчид орж ирнэ. Яах вэ, тухайн үед нийгмийн анхаарлыг татсан хэд хэдэн хэрэг дээр ажиллаж, заримыг нь амжилттай шийдүүлсэн байсан учраас сайн өмгөөлөгч гэж үнэлсэн ч байж магадгүй. Бид нарын хувьд өөрсдөө очиж, өмгөөлөх санал тавина гэж бараг л байдаггүй.

Тохиолдол таарсан нь, анх өмгөөлөгчийн эрхээ сэргээгээд хуулийн фирмдээ ороод байж байтал надтай УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хохирогч хандсан. Уг хэрэг дээр амжилттай ажилласан, тэр мэтчилэн байдлуудыг үнэлээд л хандсан байлгүй дээ.

-Өндөр хөлс амласан уу?

-Биднийг өндөр хөлсөөр ажилладаг гэж харддаг. Бүгд худлаа л даа. Д.Гантулгын хэрэг дээр өдрийн 2 сая төгрөгийн хөлс авдаг, Б.Хурцын хэрэг дээр 2 тэрбумын хөлс авч гэнэ гээд л бичдэг байсан. Би заавал орлогоо нотолж, үгүйсгэх алба байхгүй. Гэхдээ тэр нь бодит байдлаас газар тэнгэр шиг зөрүүтэй. Өдрийн 2 сая төгрөг авдаг байсан бол, тэр хэрэг 2 жил үргэлжилсэн гэхээр хэдэн төгрөг ч болох юм дээ. Гэтэл тэр үед нийгмийн хариуцлагаа хүлээе гээд үнэгүй өмгөөлсөн байдаг. Нэг ч төгрөг аваагүй. Үүгээр би үнэ хөлсийг хамгийн түрүүнд боддоггүй гэдгээ л илэрхийлэх гэсэн юм. Худлаа сонсогдож байж магадгүй. Гэхдээ надаар өмгөөлүүлсэн бүх хүн үнэн гэдгийг нь хэлнэ.

-Б.Хурц нарын өмгөөлөгчөөр ажилласнаар гялтгар амбицаа сэвтээж байна гэж бодож байв уу. Хүмүүс бол хэрэг дээр таныг хэт нааж, сөрөг дүрээр хардаг болсон.

-Хүмүүс янз бүрээр л ярьдаг. Жишээ нь Д.Гантулга гишүүний хохирогчийг өмгөөлж байхад, ёстой мандаж байлаа гэдэг шиг л байлаа. Тэргүүний залуу болоод л, энд тэндхийн телевизүүдэд уригдаад л, магтаал сайшаал урсаад л. Түүний дараа 60 тэрбумын хэрэг дээр ажиллахад өө, авлигачийн өмгөөлөгч, над шиг муу хүн байхгүй болоод л явчихдаг. Хүмүүсийн хандлага ингээд л дээш, доош савлаж байдаг. Энэ бүр дээр автаад байвал ажил ч урагшлахгүй. Дээрээс нь бидний өмгөөлдөг хэргүүдийн 90 гаруй хувь нь олны анхаарал татахгүй энгийн хэргүүд байдаг.

Улс төртэй холбож яривал, би аль ч намд нь зөвлөгөө өгч үзэж байсан. Альч  нам, улс төрч, бүр гэмт хэрэгтэн ч бай хамаагүй үүргээ л гүйцэтгэдэг. Би МАН-ын ч биш, АН-ын ч, ХҮН-ын ч хүн биш. Ёстой цаг хугацаа харуулна гэдэг шиг. Нэг хэсэгт нь сайхан харагдвал нөгөө хэсэгт нь муухай харагддаг байхгүй юу. Шүүхийн шийдвэр хэзээ ч хоёр талд таалагдаггүйтэй адилхан, аль нэг нь гомдоод л гардаг.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
STALIN
STALIN
3 сар 17, 2021 08:31

CHI MUU BAS L HONGILIIN NEG NOHOR L BNA SHUU DEE,BITGII HUDLAA BULT USREED BAI,DEEREES N CHAMD XELIE,CHI BOL OMGOOLOGCH SHUUGCH XIIX CHADVARGUI NOXOR MON BIZDEE

Иргэн
Иргэн
3 сар 17, 2021 09:13

Хүн тамлах, дарамтлах болон доромжлох нь төрийн нууц уу?

Иргэн
Иргэн
3 сар 17, 2021 09:27

Төрийн нууц гэж юу хэлээд байна вэ. Энэ чинь луйварчдын гаргасан нэр томъёо. Харин улсын нууц гэж байдаг. Монгол улсад гарсан хүн амины хэрэг яахлаараа төрийн нууц болдог юм. Гадаадын иргэн оролцсон юм уу. Захи�##�агч нь Бат- Үүл гэж гүйцэтгэгчийн нэг нь хэлсэн байдаг. Гэтэл тэр нотлогдоогүй. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн логик зүй ёсоор гарна. Нэр төр гэдэг иргэн бүрт байдаг. Зөвхөн улс төрчдөд байдаг зүйл биш.

Үнэн
Үнэн
3 сар 17, 2021 09:34

Хүнийг эрүүдэн шүүхийг улсын нууц гэж байгаа бол энэ нөхөр 37 оны үеийн ногоон м�##�гайтнуудын нэг байна. Ийм хуульчийн зөвшөөрлийг цуцлах ёстой. Яагаад гэвэл энэ хүн Хүний эрхийн Түгээмэл тунхагл�##�ын үндсэн эрхүүдийг зөрчсөн зүйл ярьж байна.

Zochin
Zochin
3 сар 17, 2021 10:05

za ene nuhur bol jinhene nogoon m#lgait bn yrij helj bg n dandaa ard tumenii ecrg tomchuudiin gar hul jinhene huvildagch bn zugeer ng hun aminii herg yucn gj turiin nuuts boldg ym ene zaluuchuud zorigiig yuj gj alcn odoo hurtel todrhoigui bg zahailagch ng hd bg terniig olooofii bj huniig yillj bn

Зочин
Зочин
3 сар 17, 2021 10:31

Ийм хүмүүс л хууль сахиулхаар ийм эрүүдэн шүүх цэцэглэж байна даа

Иргэн
Иргэн
3 сар 17, 2021 10:51

Үхсэн хатсан төрийн нууц ард иргэдээ нүхэнд хийж тамлан зовоож эрүүдэн шүүхчихээд юугаа нуух гэж жинххэн �##�уурчидаа монгол төр нуух болж байна уу одоо наад хэрэгээ бүгдийг нь дэлгэж мэдээл сонгууль болохоор л худ�##�аа шударга царайлдагаа зогсоо ард түмэн тэнэг биш үнэн юм бол юугийн нуудаг байна аа худ�##�аа бодохоор л нуудаг шүү дээ

Зочин
Зочин
3 сар 17, 2021 10:52

Эрүүдэн шүүх төрийн нууц юм уу?

Иргэн
Иргэн
3 сар 17, 2021 10:55

Монгол улс иймэрхүү м�##�нуудаар дүүрсэн учраас л зөв замаар хөгжихгүй байна.

Зочин
Зочин
3 сар 17, 2021 11:13

Eeriigee tam#luulaad shaldan nutcgeneer n ynz buriin bairlalaas zurgiin daraad nutcgen shaldan gul gariin ynz bureer hedelgeed nutcgen er huntei bailgaj zurgiin daraad neherluun ywuulhaar teriin nuutc boljihuu ta nar shudraga shuugeeguigee teriin nuutcad hamruulahuu hutcdag ym be ta nar araij dee eh hun emegtei huniig buudald tegj hewtuulej baitcaalt awdag ymuu

Araij dee
Araij dee
3 сар 17, 2021 11:13

Eeriigee tam#luulaad shaldan nutcgeneer n ynz buriin bairlalaas zurgiin daraad nutcgen shaldan gul gariin ynz bureer hedelgeed nutcgen er huntei bailgaj zurgiin daraad neherluun ywuulhaar teriin nuutc boljihuu ta nar shudraga shuugeeguigee teriin nuutcad hamruulahuu hutcdag ym be ta nar araij dee eh hun emegtei huniig buudald tegj hewtuulej baitcaalt awdag ymuu

Үзэн ядагч
Үзэн ядагч
3 сар 17, 2021 11:26

Гөлөгөө эхнэр охиныг чинь хүчиндээд төрийн нууц гэвэл чи бас зөвшөөрөх үү?

Би шүүмээр байна
Би шүүмээр байна
3 сар 17, 2021 11:38

Сонгууль болгоны өмнө энэ хэрэг нэр зүсээ хувирган хэрүүл болдог болжээ. Одоо боль.Хэрвээ намайг энэ хэргийг шийд гээд эрх олговол эхлээд мөрийг б�##�ласан,мөн түүнийг илрүүлнэ гээд УИХд сонгогдсон МӨРӨНг мөн ажлын хэсгийг олон удаа тараасан НЯМДОРЖ нарыг мөн ерөнхий сайдаас ГАНБОЛД ыг 7 удаа буцааж ЗОРИГТ адил сан�##�/Отгонбилгийг эрдэнэтийн даргаар тавиулахаар / сан�##� болгосон БАГАБАНДИ нарыг эхлээд ш�##�ганаа.Бүр хатуу чанга дэглэмд ш�##�гана. Ганболд болон Зоригийг ерөнхий сайд болгохын өмнө Багабанди �##�ь �##�инд нь Отгонбилгийг ЭРДЭНЭТ үйлдвэрийн даргаар тавихыг сан�##� болгосон байдаг.Нэг нь 7 удаа буцаагдаж нөгөө нь амь насаа �##�дсан байдаг.Би ш�##�гая

Уншигч
Уншигч
3 сар 17, 2021 11:49

Энэ одоо мэдрэл юм уу.нэг ярихдаа хүн амины хэрэг гээд нэг ярихдаа төрийн нууц гээд.энд төрийн ямар нууц байгаа юм.хүн харгисл�##� эрүү шүүлт хийсэн нь төрийн нууц юмуу.хуцдаг солиотой л�##�ар вэ.д�##�д ор.

хүннү
хүннү
3 сар 17, 2021 13:53

Ерөнхий санааг нь “би шүүмээр байна” хэлчих шиг боллоо. Ер нь энэ таамаг байх л хувилбар. Захи�##�агч нь тодорхрой болсон байх. Нөгөө О. Содбилэг Швецар гарсан гээ биз дээ.

харамсалтай
харамсалтай
3 сар 17, 2021 14:10

ИЙМ хуулийн боловсролтой өмгөөлөгч нарын хэрэг �##�га. БАС нэг баасанцогm. Сүүлийн үед �##�даршаад байгаа Баасанцогт өмгөөлөгч - шүүгч нараар дуртай хэргээ АВЛИГА өгч шийдүүлж байсан нь ил болж байгаа.

Зочин
Зочин
3 сар 17, 2021 14:58

Зоригийн хэрэг анхнаасаа төрийн нууцын бус, ахуйн шинжтэй �##�лага байхаа, одоо энэ олон жил болж байгаа юм чинь нууцаас нь гаргаад дэлгэх хэрэгтэйт

Зочин-2
Зочин-2
3 сар 17, 2021 16:15

Ямар элэнцэг хуланцагийнх нь төрийн нууц бдаг юм бэ? Төр нэг хүний амаар хэрэг хүлээлгэдэг, �##�даг юм уу??? Тэгээд үүнийгээ "нууц" гэдэг юм уу??? Шүүгчдийн авилгын булхай илрээд байхад....

Зочин
Зочин
3 сар 17, 2021 16:16

ЭНЭ МЭРГЭН ЧИНЬ ХАРИН ЗАРИМ ЗҮЙЛИЙГ СУГАЛЖ МАН УЛС ТӨРИЙН ШОУ, СОНГУУЛИЙН ПИАР ХИЙГЭЭД БАЙНА. БҮХ ЗҮЙЛИЙГ ИЛ БОЛГООД ТҮМЭНД НЭГ МӨР ЗӨВ ОЙЛГОЛТ ӨГЬЕ ГЭЭД БАЙНА ШҮҮДЭЭ. ЯАГААД 3 ШАТНЫ ШҮҮХ ЭНЭ АЛЛАГА МӨН ГЭЖ ЯЛ ОНООСОН ҮНДЭСЛЭЛИЙГ НЬ ИЛ БОЛГОЧИХВОЛ БҮХ ЗҮЙЛ ҮНЭН МӨНӨӨРӨӨ НИЙТЭД ОЙЛГОМЖТОЙ БОЛНО ГЭЭД БАЙНА. АЛЛАГА ҮЙЛДСЭН БОДИТ ФАКТ ХӨДӨЛШГҮЙ НОТЛОХ БАРИМТУУД БАЙГААД Л 3 ШАТНЫ ШҮҮХ ЯЛ ОНООЖ ТААРАА. ҮҮНИЙГ ОЮУНЭРДЭНЭ, НЯМДОРЖ, ХҮРЭЛСҮХ ХЭН Ч ГЭСЭН ҮГҮЙСГЭЖ ЯЛТАНД ЯЛ ЗАВШУУЛЖ ҮЛ ЧАДНА АА

Зочин
Зочин
3 сар 17, 2021 16:19

Мафийн бүлэглэлд орчихсон нөхөр байна л даа үнэхээр мөнгөний амтанд орчихож За тэгээл удам угсаагаа ч хардаг биз сар�##� эрдэнэ билэг Хурц элбэгдорж гээд шүүх прокурорын дээр суучихсан нөхөд ш дээ

Омбол
Омбол
3 сар 17, 2021 16:20

Энэ коммент бчиж байгаа м�##�ууд ойлгож уншаач, Наад хэрэг чинь Төрийн нууцад авчихаар чинь өмгөөлөгч хамаагүй ярьж болохгүй гэж хэлээд байхад энэ з�##�ууг л нуугаад байна гэж мангартаад байхын,.. Чимээг суллаад л Зоригийн хэргийг 20 жил нам хаах хэрэгтэй,хичнээн ч �####�нууд улстөржүүлж хожидгийн, хичнээн ч энгийн иргэд хүн хохирох гэсэн юм

Зочин
Зочин
3 сар 17, 2021 16:46

Эрүү шүүлтэнд орсон хүн намайг эрүүдэн шүүсэн гэж мэдүүлхээр Төрийн нууц задардаг юм уу? Хуулиа мэдэж яриа... Захи�##�агч нь илрээгүй хэрэгийг яаж шийддэг байна... Эрүү шүүлт хэргэлсэн нь тогтоогдох л юм бол хэрэг задарч дахин шинээр мөрдөж эхлэх ёстой

Өөк
Өөк
3 сар 17, 2021 17:21

Мэрэгжлийн өмгөөлөгч, хуулиа мэддэг гол нь эрүүл ухаан нь хүмүүсийн т�##�арх�##�ыг хүлээдэг. Мэргэн бол аргагүй мэрэгжлийн өмгөөлөгч, ажлаа мэддэг хуульч. Замбраагүй шаадаг өмгөөлөгчид байгаа шүү дээ. Чимгээ яагаачгүй байхад нв аваачаад хорьчихсон гэж ярьдаг хуульчид хүртэл байдаг. Гэтэл ялтан Содномдаржаа нь Чимгээ биднийг удирдсан гэж хэлсэн бичлэг байдаг.

Эрдэнэ-Оргил
Эрдэнэ-Оргил
3 сар 17, 2021 17:30

ЭНЭ НӨХӨР ГУДАМЖИНД ШҮҮЛГЭХ ВИЙ ДЭЭ!!! ТЭНЭГ ТЭНЭГ ЮМ ЯРЬЖ БАЙХ ЮМ. ЯАЖ ӨМГӨӨЛӨГЧ ХИЙДЭГ ЮМ БОЛ? ИЙМ ТЭНЭГЭЭР ӨМГӨӨЛҮҮЛЭЭД МӨНГӨӨ АЛДААД ХОХИРООД ДУУСАХ ЮМ БАЙНА. ИХ МӨНГӨНИЙ АРД НЭХЭЛ ГЭЖ АСУУДАЛ БАЙДАГ ДАА. ХУРЦ, ЭЛБЭГДОРЖ НАРЫН ГАР ХӨЛ БАЙНА

зочин
зочин
3 сар 17, 2021 17:58

Төрийн нууц гэж ямар элэнцэг нь байхав дээ Хулгайч Элбэгдорж Луйварчин Хурц нарын тохирооны нууц гэж бий

Зочин
Зочин
3 сар 17, 2021 18:13

Хүнийг эрүүдээ шүүх төрийн нууцуу чам хэн хэн нэгний бөсний �##�чуурнуудаас болж Монгол улс хөгжихгүй байгаа юмшд

Зочин
Зочин
3 сар 17, 2021 18:18

ЧИМГЭЭ, СОДНОМДАРЖАА НАРЫГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН, ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН

horloo
horloo
3 сар 17, 2021 18:40

Turiin nuuts gej yug heleed bn ve? Iim oilgomjgui ym yridag hun yaj umguulugch bhvdee . hun aminii hereg bolgon turiin nuuts bh uu?? Iim nereer buh ymiig ard irgedees nuuj l 30 jil amidraad bgaa nuuts luivarchid bish uu???

эгэл
эгэл
3 сар 17, 2021 19:06

эрүүдэн шүүсэн нь төрийн нууц гэв үү Мэргэн гээчийг эрүүдэн шүүмээр юм уу ,тэгвэл юу гэж хэлэх бол Юу тарьсаныгаа хураана гэдгийг сана

Иргэн
Иргэн
3 сар 17, 2021 19:06

Хэрүүл шиг ярьсан хаашаа хуульч вэ. Энэ бас Баасанцогтын нэг хувилбар байхдаа.

bat
bat
3 сар 17, 2021 19:14

nogoorson s#a haanas garaad irev.hurstiig mongoliin tur diilehgui bol ard tumen diileh bailgui dee

Зочин
Зочин
3 сар 17, 2021 19:19

Эрүү шүүсэн бол хийгээгүй хэргийг хүчээр хийлгэсэн гэсэн үг шүү дээ

Зочин
Зочин
3 сар 17, 2021 19:39

Сэтгэгдэл бичсэн хүмүүс арай л харанхуй байна даа.

Зочин
Зочин
3 сар 17, 2021 20:11

ГЭМТЭН БАЙСАН Ч ЭРҮҮДЭН ШҮҮСЭН Л БОЛ ЭРҮҮДСЭНИЙГ НЬ ЭХЛЭЭД ЯРЬДАГ ХУУЛЬТАЙГ МЭДЭХ ҮҮ ХУДАЛЧАА . ЭРҮҮДЭН ШҮҮГЭЭД ТӨРИЙН НУУЦ БОЛГОЖ БОЛНО ГЭЭД БАЙНА УУ ?

Зочин
Зочин
3 сар 17, 2021 22:31

Шудрага үнэний дуу хоолой болох ёстой өмгөөлөгч ингэж ярьж болох уу. Тэгвэл нууцаар эрүүдэн шүүгээд бай гэсэн үг үү

Г
Г
3 сар 17, 2021 23:37

Хурцыг эрүүдэн шүүсэн гэж тогтоох боломжгүй. Дахин шинээр илэрсэн нөхцөл байд�##� үүсэхгүй. Зөвхөн хэн эрүүдэн шүүсэн бэ гэдэг асуудлыг л шийднэ шүү дээ. Мөрдөн байцаах газрын дарга болон гүйцэтгэх ажилтнууд л буруутгагдах байхдаа. Түүнээс биш тэр хоёрыг шууд суллах хууль эрх зүйн үндэслэл байхгүй юмаа. Харин эсрэг шинэ нотлох баримт гарч ирсэн тохиолдолд хэрэг задарч болох юм. Тэгвэл хэрэг анхан шат руу буцаж, жинхэнээсээ Чимгээ, Содномдаржаа нар суллагдах эрх зүйн үндэс бий болно.

Зочин
Зочин
3 сар 18, 2021 01:05

Царай шигээ сэтгэдэг ийм гарууд хуулийн с�##�бараас үайлаасай

Улс төр орсон газарт...
Улс төр орсон газарт...
3 сар 18, 2021 15:51

Улс төр орсон газарт түмэн хууль яриад хэрэг байхгүй ээ. Манайхан одоохондоо хуулийг ойлгож, хуулийг хүлээн зөвшөөрөх сөхөө бас тэнхээ �##�га. Угаасаа хууль тогтоомж маань ч Монгол хүний онцлогт тохирсон нягт, нарийн суд�##�гаатай гэхээс илүү хаа нэгтэйгээс хуулбарласан эсхүл сууж байгаад зохиочихсон бичвэрийн шинжтэй байна дөө...

Ээж
Ээж
3 сар 19, 2021 12:40

Үхсэн элэнцгийн чинь улсын нууц. Хүний хууль бусаар эрүүдэн шүүж хүчээр ял шийтгэл ноогдуулсныг улсын нууц гэдэг юм уу. Тухайн үед төр барьж байсан этгээд гэмт хэрэгтьнүүдийн л нууц байсан байх даа. Чимгээг чөлөөл. Уг хэргийн жинхэнэ эзнийг гаргаж ирэх хэрэгтэй. НЯмдорж юу хийгээд байна аа. Хамаг юм ны учрыг мэдэж байгаа биздээ .

Эрдэнэ-Оргил
Эрдэнэ-Оргил
3 сар 26, 2021 17:04

Харх царайнаас энэ нөхөр эхнэр болон хүүхдийг нь хүчиндвэл хамга�##�ахгүй даргынхаа т�##�д зогсох эигээд байна. Эхнэр гэж байдаг бол эртхэн .................... дээрдээ

Зочин
Зочин
3 сар 29, 2021 14:41

Гэмт хэрэг үйлдсэн байсан ч эрүүдэн шүүж хэрхэвч болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button