Нийгмийн

Жорлонд унасан нярайг аварсан цагдаа Б.ХАЛЗАН: Анх удаа хүний амь аварсан нь энэ байлаа

Архангай аймгийн Тариат сумын эмнэлгийн жорлонд анхлан амаржигч ээж төржээ. Нярай 4 метр орчим гүн жорлонд унажээ. Нярай 3200 гр жинтэй хүү байсан бөгөөд тус сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Халзан аварсан байна. Хүүхдийн нуруу хөхөрч, бага зэрэг шалбарсан байсан бөгөөд одоогоор эх, хүүгийн бие сайн, эмнэлэгт байгаа аж.

Бид нярайг аварсан сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Халзантай холбогдож, тухайн үед болсон нөхцөл байдлыг тодрууллаа.

-Дуудлага мэдээлэл танд хэдний өдөр ирсэн бэ. Нярайг аврахад хэр хүндрэлтэй байв?

-Энэ сарын 15-ны 11:00 цагийн үед сумын эмнэлгээс дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж, жорлонд унасан нярайн амийг аварлаа. Намайг очиход жорлонгийн гадаа хэчнээн эмч, эмнэлгийн ажилтан байсныг анзаараагүй, хүүхэд чангаар уйлж байсан. Жорлон 4 метрийн гүнтэй, харанхуй, юу ч харагдахгүй байсан. Гэхдээ хүүхдийн уйлах чимээнээр чигийг нь баримжаалж, доторлогоор нь дамжиж буусан. 

-Таныг очиход эмнэлгийн гадна нярайн эх байсан уу?

-Дотогш нь оруулчихсан байсан. Эмч, эмнэлгийн ажилчид л байсан.

-Та хэчнээн жил ажиллаж байгаа вэ. Өмнө нь энэ төрлийн дуудлага ирж байв уу. Хүний амь аварч байсан тохиолдол бий юу?

-Би цагдаагийн байгууллагад ажиллаад долоон жил болж байна. Харин Тариат суманд томилогдож ирээд нэг жил болж байгаа. Өмнө нь энэ төрлийн дуудлага ирж байгаагүй. Анх удаа хүний амь аварсан нь энэ байлаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

яанаа. эмнэлгийн жорлон гадаа байдгиймуу

Зочин
Зочин

Мундаг залуу байна. Цагдаа нар амь бие эрүүл мэндээ хайрлахгүй бидний төлөө зүтгэдэг тангараг өргөсөн баатрууд.

Иргэн
Иргэн

Сайн байна

Холбоотой мэдээ

Back to top button