Нийгмийн

Үхрийн ястай мах, шар будаа, өндөгний үнэ буурчээ

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 25 нэрийн барааны үнэ тогтвортой, 3 нэрийн барааны үнэ буурсан, 8 нэрийн барааны үнэ өсчээ.

Үнэ буурсан

  • Шар будаа (2,433)
  • Үхрийн мах, ястай (12,055)
  • Өндөг, ОХУ (462)

Үнэ өссөн

  • Алтан тариа задгай, дээд (1,573)
  • Алтан тариа задгай, 1-р зэрэг (1,326)
  • Алтан тариа савласан, дээд (1,608)
  • Алтан тариа савласан, 1-р зэрэг (1,369)
  • Хонины мах, ястай (10,378)
  • Хонины мах, цул (10,525)
  • Үхрийн мах, цул (13,922)
  • Адууны мах, ястай (9,875)

 Үнэ тогтвортой

  • Алтан тариа савласан, дээдийн дээд (2,224)
  • Алтан тариа савласан, 2-р зэрэг (992)
  • Сүү ХК 1л (2,831)
  • Сүү ХК 05л (1,316)
  • Задгай сүү (2,500)
  • Тараг, Цөцгийтэй (2,705)
  • Атар талх (1,276)
  • Зууван чех (1,696)
  • Цагаан будаа (3,664)
  • Цөцгийн тос (4,240)
  • Ургамлын тос (4,303)
  • Ногоон цай, Гүрж (1,586)
  • Элсэн чихэр (2,730)
  • Ямааны мах, ястай (8,750)
  • Монгол төмс (981)
  • Монгол лууван (1,573)
  • Байцаа (2,018)
  • Манжин (2,543)
  • Сонгино (1,956)
  • Алим, фүжи (5,044)
  • Дизель түлш (2,144)
  • Аи-95 (2,100)
  • Аи-76, 80 (1,350)
  • Аи-92, 93 (1,434)
  • Газ (1,130)

Махны дундаж үнэ

2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.3 хувиар буюу 133 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.24 хувиар буюу 25 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.91 хувиар буюу 111 төгрөгөөр буурсан, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 111 төгрөгөөр өссөн байна. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.13 хувиар буюу 300 төгрөгөөр өссөн, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 9,875 төгрөг байна.

Гурилын үнэ

2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, 1-р зэргийнх 1300-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1600-аас 1600 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1500 төгрөг, 1-р зэргийн гурил 1300 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button