Нийгмийн

Ж.Гүррагчаа: Монголчуудынхаа, төрийнхөө буян хишгийг би дахин хүртлээ

Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Монголоос анхны хүн, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн түүхэнд бичигдсэн билээ. 

Түүний эл гавьяаг үнэлэн  хүн төрөлхтөн сансарт ниссэний 60, Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” одонгоор шагналаа.

Шагнал авахдаа Ж.Гүррагчаа “Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө, Монгол төрийн эрхэм дээд шагналаар шагнагдсандаа туйлын баяртай байна. Монгол Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой энэ өдөр тохиож байгаа юм. Сансрын хамтарсан нислэг бол их олон хүмүүсийн хөдөлмөр бүтээл шингэсэн үйл ажиллагаа. Сансрын хамтарсан нислэгийн бэлтгэл ажилд оролцсон Монгол Улсын Шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид бий. Сансрын хамтарсан нислэгт биеэр оролцсон намайг өндрөөр үнэлж байгаа явдал нь тус үйл явдалд оролцсон бүх хүнийг үнэлж буй явдал юм. Монголчуудынхаа буян хишиг, төрийнхөө буян хишгийг би олон дахин хүртлээ. Буян хишгээ үргэлж хайрлаж байдаг Монголынхоо ард түмэнд дахин талархал илэрхийлье, баярлалаа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
3 сар 22, 2021 19:31

Bayr hurgie!!

Болд
Болд
3 сар 22, 2021 21:41

Баяр хүргэе. Урт наслаж удаан жаргаарай.

Холбоотой мэдээ

Back to top button