Ж.Гүррагчаа найм хоногийг сансарт өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсон өдөр

Өнөөдөр монгол хүн сансарт ниссэний түүхт 43 жилийн ой тохиож байна. Иймд уншигч танд сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн тухай мэдээллийг бэлтгэн хүргэе.
Тэрбээр 1947 оны арванхоёрдугаар сарын 5-нд Булган аймгийн, Гурванбулаг сум нь Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн юм.
Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд Зөвлөлт Холбоот Улсын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн 8796 механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.
1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Тэрээр 2000 - 2004 онд Н.Энхбаярын толгойлсон засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж сонгогдоод УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.
Тэрээр сансарт ниссэнийхээ дараа Зөвлөлт Холбоот Улсын баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар цолоор шагнагдаж байжээ. Тэрбээр Монгол хүн сансарт ниссэн 40 жилийн ойн баярын өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал болох Чингис хаан одонгоор шагнуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene bas davgvi hel amand orod balarad yvahgvi
Гоё мэдээлэл өгсөнд баярлая
Их гоё байлаа
Маш гоё мэдээлэл байна
So good medeelel baina
Ooriigoo haisan chin aldartai Hun baisan bn shdee