АНУ сансарт анх удаа зэвсэг байршуулсан гэдгээ мэдэгджээ
АНУ сансарт анх удаа зэвсэг байршуулсан гэдгээ мэдэгджээ. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ үйл явдал АНУ, ОХУ, БНХАУ-ийн зэвсгийн өрсөлдөөнд дэлхийн тойрог замыг оруулж, эрсдэл нэмэгдүүлэх магадлалтай юм.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний сайд Трой Майнк энэ талаар мэдэгдэл хийхдээ “Нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр үүсэж буй сорилтуудыг даван туулахад бэлэн байхын төлөө бид өнөөдөр ч ажилласаар байгаа. Тийм учир АНУ дэлхийн тойрог замд сансрыг хянах зориулалттай зэвсэгтэй болсон” гэжээ. Түүнийг ингэж мэдэгдэл хийсний дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яам Вашингтоныг сансарт дайн хийхээр бэлтгэж байна гэж шүүмжилжээ. Мөн сансрыг байлдааны талбар болгох, зэвсгийн өрсөлдөөн үүсгэхээс зайлсхийхийг уриалсан байна
ОХУ ч мөн АНУ-ыг шүүмжилжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ, ОХУ сансарт ямар ч зэвсэг байх ёсгүй гэх үздэг хэмээжээ. Мөн сансрын орчныг бүрэн зэвсэггүйжүүлэхийг уриалсан юм.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.