Гадаад мэдээДЭЛХИЙ

“NASA” шинэхэн телескопоо сансар руу хөөргөжээ

Ням гарагт /2026.08.30/ “NASA” “Nancy Grace Roman Space Telescope” нэртэй шинэхэн телескопоо сансар руу хөөргөжээ. Тодруулбал “SpaceX” компани “Falcon Heavy” пуужингаараа 4.3 тэрбум ам.долларын үнэтэй тус телескопыг хөөргөсөн байна. “Falcon Heavy” пуужин “Nancy Grace Roman Space Telescope”-ийг “James Webb Telescope” байрладаг ажиглалтын цэг нэг нэртэй бүс рүү чиглүүлж орхижээ. Тус цэг нь дэлхийгээс 1.6 сая километрийн зайд оршдог.

“NASA”-гийн анхны ахлах одон орон судлаач агсан Нэнси Грэйс Ромын нэрээр тус телескопыг нэрлэжээ. Телескопын талаар “NASA”-гийн шинжлэх ухааны зорилго хариуцсан захирал Ники Фокс “Энэ телескоп олон мянган супернова, олон арван мянган гараг бас тэрбум тэрбум од шинээр илрүүлнэ. Харах талбар нь асар том учир урьд өмнө нь хийж чаддаггүй байсан зүйлсээ бид явуулах боломж үүснэ” гэж хэлсэн байна.

“Nancy Grace Roman Space Telescope”-ийн харах талбар нь “Hubble Space Telescope”-оос 100 дахин илүү өргөн юм. Төсөл дээр ажиллаж буй ахлах эрдэмтэн Жули МакрЭнери “Roman-ий өргөн харах талбар хачирхалтай, ховор, ер бусын зүйлс илрүүлэх боломжийг олгоно” гэж хэлжээ.

Эх сурвалж: AP News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button