НИЙГЭМ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын урд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Радио локаторын станцад ээлж солигдохоор PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч Улаанбаатар хотоос ирсэн ажилтнуудаас өнөөдөр/2021.03.25/ өглөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарч сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Иймд PCR-ийн шинжилгээг авч, онош тодруулах, ойрын хавьтал, маршрутыг тогтоох судалгааны баг, хариу арга хэмжээ авах баг ажиллаж, тус сумын Онцгой комиссын шийдвэрээр 24 цагийн хөл хорио тогтоожээ.

Түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан нь эцсийн хариу, коронавирус батлагдлаа гэсэн үг биш юм. Бор-Өндөр суманд гарсан сэжигтэй тохиолдлоос болон хавьтлуудаас PCR шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хариу гарна гэж Хэнтий аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button