Эрсдэлийн түвшин маш өндөр гэх дүгнэлт гарч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг сараар сунгав

Монгол Улсын Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 25 буюу өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.
ШИЙДВЭР НЭГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгав
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хурлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар танилцуулж, халдварын тархалт нэмэгдэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаатай холбогдон гарч буй нэмэлт зардлын төсвийн төсөл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин нэг сараар сунгах тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн батлуулав.
Коронавируст халдварын салбар дундын 22 дахь шатны эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22 -ны өдөр хийсэн бөгөөд эрсдэлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэсэн дүгнэлт гарчээ. Иймд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаа 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсныг улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгаж, Засгийн газрын тогтоол гаргалаа.
Мөн Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулж хугацааг нэг сараар сунгав. Ингэснээр 2021 оны тавдугаар сарын 01 хүртэл хилийн 14 боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж, зорчих хөдөлгөөнийг хорьсон хэвээр байна. Зөвхөн УОК-ын зөвшөөрлөөр зорчигчийг хил нэвтрүүлнэ.
ШИЙДВЭР ХОЁР: Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах 5.9 тэрбум төгрөгийн нэмэлт зардлыг батлав
Уг нэмэлт төсвөөс гэрийн хяналт, тандалт хийх үйл ажиллагаанд дайчлагдан оролцож буй 773 резидент эмч, 227 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг 23 хоног дайчлан ажиллуулахад шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, хоол, бичиг хэрэг, ариутгал халдваргүйтлийн бодисоор хангах зэрэг нийт зардалд 3.9 тэрбум төгрөг, дотоодын хавьтлын улмаас тусгаарлагдсан иргэдийн тусгаарлах байр хоолны зардалд 874 сая төгрөг, нийслэлийн 84 дархлаажуулалтын цэг дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодист 50 сая төгрөг, БНХАУ-аас цар тахлын эсрэг вакцин тээвэрлэн авч ирэх тээвэрлэлтийн зардалд 276 сая төгрөг нийт 5.9 тэрбум төгрөгийг зардал шаардлагатай гэв. Үүнээс 3.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 2 тэрбум төгрөгийн зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэж, Шадар сайд болон Сангийн сайд нарт зөвшөөрлөө.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1zqjgy'"(){}:/1zqjgy;9
Өдөрт 11 халдвар илэрч байхад засаг огцорсон. Одоо 285 халдвар илрээд байхад засаг 25 дахин огцрлх болох нээ. Амарсайхан . Содбаатараас завлөгөө авалдаа. Төр эзэнгүй болжээ.
Өндөржүүлсэн бэлэн байдал нэртэй л болхоос ямар ч хөл хорио үгүй, чөлөөтэй байгаа шүү дээ. Энэ янзаараа байвал коронатай тэмцэхээс нэгэнт өнгөрч газар авлаа шүү дээ. 1сар хатуу хөл хорионд шилжих ёстой!!!
Маш богино хугацаанд ха лдвар өдөр болгон нэмэгдэж түймэр мэт тархаж бна. Засгиин газар.УОК маш муу ажиллаж бна. Удахгүй 3 сая иргэн өвдөөд дуусахад ойрхон бна шүү. Арай дэндүү арчаагүй бна. Улс төр хииж.бие биениихээ бөөгсииг ухасаар.улс орон сүйрлээ. Одоо больцгоо. Эх орон.хүүхэд за луусынхаа ирээдүйн төлөө санаа оноогоо нэгтгэж ажи ллах цаг болсон..
Үнэн хэлж байна. Арай дэндүү дэндүү юмаа.халдвар бүр бүх нийтээр тарахыг хүлээгээд байгаа юм шиг. Уур бухимдал дээд цэгтээ хүрлээ. Одоо энэ засаг арга хэмжээ авахгүй дийлэхгүй болсон бол шууд огцор