НИЙГЭМ

Х.Болорчулууны дүүгийн гэрт покер тоглосон гэх Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг шалгаж байна

Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Мөнхжаргал, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Ган-Сэлэм, Б.Мөнхсайхан, С.Галт нар нэр бүхий УИХ-ын гишүүний төрсөн дүүгийн гэрт хоёр шөнө, нэг өдрийн турш читон бэлдэж, суудал нь хоёр сая төгрөгийн мөрийтэй “покер” тоглоом тоглосон гэх бичлэг, мэдээлэл цахим ертөнцөөр түгээд буй.

НЭР ДУРДАГДСАН ИРГЭДИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ БАЙНА

Бид тухайн бичлэгтэй холбоотой асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр:

“Тухайн бичлэгт нэр дурдагдсан иргэдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэх мэдээллийг өгөв.

-ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДААГҮЙ, МӨРИЙТЭЙ ТОГЛОСОН ГЭХ НОТЛОМЖ ХОМС ТУЛ ШУУД ЯЛЛАЖ ЧАДАХГҮЙ-

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар хэдийгээр бичлэгт нэр бүхий иргэд тоглож байгаа нь бичигдсэн ч, иргэдийг үйлдэл дээр нь бариагүй, дээр нь мөрийтэй тоглосон гэх хангалттай нотломж олдоогүй тул шууд яллах боломжгүйг хэлэв. Дээр нь тухайн иргэд “Найзуудаараа хамтдаа сууж хөзөр тоглосон” хэмээх зүйлсийг мэдүүлээд буй аж. Тэдний ийн мөрийтэй тоглосон гэх айл нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүүгийн гэр болохыг эх сурвалж онцоллоо. Тэд анх удаа бус удаа дараа ийн цугларч мөрийтэй тоглодог гэх бөгөөд нутаг усных нь ч мөн эл үйлдлийг нь гадарладаг болоод багагүй хугацаа өнгөрчээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд 1997 онд Дорнод гурил ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд 2000 оноос аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгч, 2012 оноос УИХ-ын гишүүн, 2019 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байсан юм.

-МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛСАН БОЛ 6 САРААС ГУРВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИГДОХ ЯЛТАЙ-

Эрүүгийн хуулийн 20.17-гийн 1-д зааснаар “Ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалттай байдаг.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД ДҮГНЭЛТ: Тэгэхээр аймаг, сумынхаа ИТХ-д өндөр албан тушаал хашдаг дээрх эрхмүүд хууль зөрчин мөрийтэй тоглосныг нотлох хөдөлшгүй баримт байсан ч, ялгүй мултрах магадлал өндөр байна. Тэдний хувьд анх удаа бус, удаа дараагийн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглосныг ийн эх сурвалж онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хөзөр тоглоо л биз дээ. Юун сүртэй юм бэ. Монгол даяараа тоглож байна. Хаана ч явсан, зах дээр ч тэр 13, техас покер 10, 20 к мөрий тавиал тоглож байдаг. Зарим хуулиа жаахан амьдралтай хиймээр юм. Бодит байдал ийм л байна.

Нус Батмөнх
Нус Батмөнх

Заа болио, найзууд тоглоол биз. Яс юман дээр наадах чинь сүнс Батмөнх гэж хүний муу үзэж явдаг Бадамын бууны нохой олон айлын 6 хан настай охиныг хүчиндэж 27 жил ял эдэлсэн золбин Ганбаа гэж бууны нохойгоор бичлэг хийлгээд мөнгө нэхэж дарамтлаад өгөхгүй болохоор нь ингэж зохион байгуулж байгаа байдал. Дорнодынхон бол бүгд мэдэж байгаа.

Дорнодын уугуул
Дорнодын уугуул

Сүнс Мөнх золбин Ганбаа хоёр бол таарсан таарууд шүү дэ, нэг нь нарны нэг нь шоронгийн бууны нохойнууд. Угаасаа ийм шантааж хийдгээрээ алдартай.

Зочин
Зочин

Авилгал авч өгч тоглосон биш зүгээр зугаа хийж тоглоо биз юун сүртэй нь хуулиар зөвшөөрчихвөл хууль зөрчихгүй болчин дэлхийгээрээ хөзөрдөж байхад

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Төрийн албан хаагчдийн балайр заваан шалиг ёс зүйгүй байдал хэрээс хэтэрлээ... Хулгайч луйварчин банзал албан хаагчдыг нэг тийш нь болгооч, ккк шүүгчид нь хүртэл олноороо бэлгийн ажил хийгээд байхад энэ засах гэдэг мөрөөдөл юм даа...ккк

Сайхнаа.
Сайхнаа.

Манай хэд хаарталдаа л биз,бурхан зүг оройдоо.

Зочин
Зочин

Цөөн хэдэн ёс зүйгүй, бүдүүлэг хүмүүс ИТХ ын төлөөлөгчийн нэр хүндийг унагаад явах юм даа. Багын хүмүүжилгүй, боловсролгүй хэцүү хэдэн байнаа.

ДОРНОД НУТАГ
ДОРНОД НУТАГ

Зураг дээр байгаа энэ хэд , боловсрол 00, хүмүүжил 00, ёс зүй 00, ухамсар 00 яана даа. Эд нарыг сонгохоо л больчих хэрэгтэй. Өөр чадвартай залуус ДОРНОДОД зөндөө л байна.

ДОРНОДЫНХОН МЭДНЭ ДЭЭ
ДОРНОДЫНХОН МЭДНЭ ДЭЭ

БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ НАР ГЭЖ ДАНДАА ХЭДЭН БҮТЭЛГҮЙ, АРХИ ДАРС УУСАН, ЗОДООН ЦОХИОН ХИЙСЭН, ХУУЛЬ БУС НАЙМАА ХИЙСЭН, АХЫНХАА НЭРЭЭР ЭНЭ ТЭНД АМЬТАН ХҮН ДАРАМТАЛСАН ЮМНУУД БАЙДАГ ШДЭЭ. ӨӨР ЧАДАХ ЮМ ЭД НАРТ НЬ УГААСАА БАЙХГҮЙ. ДАНДАА СУРЧ БОЛОВСРООГҮЙ, БҮДҮҮЛЭГ.

Зочин
Зочин

Солонгосын ПАРАЗИТ гээд кино гарсан даа. Тэр гэр бүл шиг гэр бүл ДО-д байнаа. Энэ Болорчулууны дүү нар яг мөн дөө мөн

Иргэн
Иргэн

Улс орноо 30 тэрбум долларын өрөнд тавиад тоглочихсон хэд бол гаагүй юу, ай

Кочин
Кочин

Дорнод дээр үеэс хаарталдаг газар л даа. Уламжлал бол мөнх шүү... Энд барихад тэнд тоглож л бх нь магад шүү. Орхи...

Халхгол
Халхгол

Болорчулууны дүү нараас сайн юм гарнаа гонж. Хууль бус наймаа, архи дарс , ахынхаа нэрээр дарамтлах мэтийн л юм хийдэг.

Хулиганууд
Хулиганууд

Эднүүс хөзөр тоглоод дуусдаг бол ок. Үгүй л дээ. Архи, тамхи, хүүхэн юу эс хийхэв. Хулигаан царайтай юмнууд. Болорчулууны гөлөгнүүд

Хатуу үгт
Хатуу үгт

Өөрсдийн мөнгөөр тоглож бна л гэх юм алдаад хоосороод ирхээр улсаа худалдаж тоглохоос буцахгүй хүн алхаасч буцахгүй болдог айхтар хортой эд дэ

Зочин
Зочин

Мөрийтэй л гээд бхын...мөнгө төгрөг нь харагдаагүй ш дээ...баримт нь бхгүй дутуу юмаар хошуугаа худалдахаа боль...Мөөжиг одоо хувиараа ажиллаж бга,төлөөлөгч болсон ч санхүүгийн эрх мэдэл бхгүй...харин иргэдийнхээ төлөө сайн дуугардаг шүү.хөзөр даалуухныг хаа сайгүй л тоглодог.угаасаа тогло л гэж дэлгүүрт зардаг ш дээ.ямао өөрсдөө хийх юм биш..хэнүүд ч тоглодог.

Зочин
Зочин

Дорнодоос гарч бсан гишүүдээс Болорчулуун шиг их хурлын индэр дээрээс үнэнийг хэлдэг гишүүн бсан юм у..бүү атаархацгаа.тэр хүн таны бидний төлөө үнэнийг дуугардаг.би уулзаж бгаагүй ч баярлаж бахархдаг шүү.

Зочин
Зочин

Дорнод дампуурч байгаа ш дээ. Аймаг, Хэрлэн сумын иргэдийн хуралд баахан Боловсролгүй ченжүүд хулгайч нар гарчихсан. Аймгийн ИТХурлын дарга нь хүртэл арьсны ченж байсан хулгайч. Ченжүүд ардыг шулдаг биздээ. Бадамсүрэн гэж нэг авлгалч хулгайч Дорнодыг самарч байна. Хөл хорионы үед ЗДТГазраа архидна, банзалдана хөгийн новшнууд.

дорнод Болор гишүүн дэмжигч
дорнод Болор гишүүн дэмжигч

Нас биеэнд хүрсэн дүү нар нь хаана юу хийх нь ямар хамаа байнаа. Дүү нарынх нь хүүхдүүд нь бас насанд хүрээд бараг хүүхэдтэй болсон байлгүй дээ. Ах нь тогол гээд загнаад явуулдаггүй л байлгүй дээ. Сайн нэрийг нь сэвтүүлж байдаг дүү нар нь хүмүүжилтэй нэр бүтэн амьдраасай.

Зочин
Зочин

Улаан хацарт Боовкаа дүү нарынхаа маш олон хууль бус хэргийг аргалсан. Энэ удаад ч бас яг тэгнэ. Гэвч ард түмэн тэнэг биш...

Холбоотой мэдээ

Back to top button