Нийгмийн

Д.Анхцэцэгийн “Цалин буусан ээж” зарагджээ

Зураач Д.Анхцэцэгийн “Цалин буусан ээж” нэртэй зураг цахим сүлжээнд тавигдан, олны анхаарлыг татаад буй. Түүний энэхүү бүтээлийг харсан хүмүүс ээжийгээ бодсон нь лавтай. Харин өнөөдөр “Цалин буусан ээж” бүтээл зарагджээ.

Бүтээлийг худалдаж авсан иргэн “Залуу уран бүтээлч, зураач Д.Анхцэцэгийн энэхүү уран бүтээлийг би санаандгүй сошиал медиагаар олж хараад уран зураг сайн мэддэггүй надад хүртэл гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн тул худалдаж авлаа. Бидний хайрт Ээж, Эмээ, Гэргий үнэхээр л цалингаа буусан өдөр үр хүүхэд, гэр бүлдээ өөрийн биеэ умартан хамаг байдгаа бариад л зориулдаг. Тэрхүү ариун цагаан сэтгэл, эхийн хайр, үл нугарах хатан зориг, тэвчээрийг харуулсан бахархмаар басхүү гуниг төрүүлсэн уран бүтээл байна. Бүхнээ бидэнд зориулсан энэ дэлхийн ээж нартаа баярлалаа, Хайртай шүү. Уран бүтээлч Анхцэцэгтээ их баярлалаа” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Mash sain!

Холбоотой мэдээ

Back to top button