СПОРТ

Х.Баянмөнх аваргын ач охин Японы волейболын дээд лигт тоглохоор болжээ

Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, Х.Баянмөнхийн ач, улсын гарьд Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн Японы волейболын дээд лигт тоглохоор болжээ.

Г.Хандсүрэн энэ талаар цахим хуудсандаа “Сайн байцгаана уу. Волейбол сонирхогч дэмжигчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Монголын волейболчид ингээд гадаадын Лигт Легонер тоглогчтой боллоо.

Ингээд нэг мөрөөдөл минь биеллээ. Чадлаа.

Гантогтохын Хандсүрэн миний бие волейболын спортоор эрчимтэй хичээллэж эхлээд найман жилийн хугацаа өнгөрсөн байна. Япон улсад долоон жилийн системтэй бэлтгэл сургуулилт хийжээ.

Олон том бэртэл авсан ч шантралгүй өнөөдөр хүрсэн өөртөө, намайг хамгийн ихээр дэмждэг гэр бүлийнхэн, өвөө эмээ ах эгч, найз нөхдөдөө мөн Волейболын спортоор хичээллэхэд томоохон тус дэм болсон Японы болоод Монголын Волейболын гэр бүлийн хүн бүрт, Тэнүүн Огоо клубийн удирдлагууд, нийт хамт олонд гүнээ талархаж байна.

Ийнхүү 2020 оны арванхоёрдугаар сард International Transfer Certificate аван, V League 2020/21 улиралын гурав дахь тойргоос тоглолтод оролцож албан ёсоор өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ээс Японы V League-ийн Легонер тоглогчдын нэг боллоо.

“Мэргэжлийн тамирчин” гэх нэрийг нэр төртэйгээр зүүх үнэхээр гайхалтай сайхан байна. Энэхүү спортод хөтлөн оруулсан С. Гансүх, Д. Солонго багш нартаа тусгайлан баярласан талархсанаа илэрхийлье.

Монгол Улсын иргэн хэвээр байгаа ба Монгол улсын шигшээ багийн амжилтаа ахиулахын тулд Японы бусад мэргэжлийн тамирчин найзууд эгч дүү нараасаа суралцаж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэж зорьж байна. Хөдөлмөр хүнийг бүтээнэ, битгий шантраарай” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-04-01 16:39

Сайхан охин байна, аваргын ач охинд амжилт хүсье. Монголоо гэсэн сэтгэлээ хэзээ ч бүү гээгээрэй.

йы
йы
2021-04-01 16:52

Эндээс л нөгөө тарим�##� гэж нэрлэгддэг удам дамжсан гени сайтай бөхчүүд гарч ирнэ дээ. Манай сумо барилдаж байгаа з�##�уус мэдэж л байдаг байгаа даа?

Zochin
Zochin
2021-04-01 17:46

Yag l aawiin ohin bn daaa ymar adilhan um be

Зочин
Зочин
2021-04-01 17:49

хахаха

Зочин
Зочин
2021-04-01 20:32

Avargiin ach mun duuu

Зочин
Зочин
2021-04-01 20:49

Анх Баянмөнх өвөөтэйгээ маш адилхан байсан, 10жилд байхдаа давхраа хийлгээд өөр болсон ч одоо авга эгчзочин Сүрэнжавтайгаа маш адилхан байна

Зочин
Зочин
2021-04-01 21:45

Ymar Saihan ym be amjilt husie

Зочин
Зочин
2021-04-02 01:22

давхраа энэ тэр ярьсан хүн арай томоор хараач.миний уншиж байсанаар японы волейболын эмэгтэй баг супер шүү

Зочин
Зочин
2021-04-02 12:15

Яг Дэжимбээ эгч бхйна. Амжилт

Зочин
Зочин
2021-04-02 13:34

Баяр хүргэж амжилт хүсье

Зочин
Зочин
2021-04-03 09:02

Аваргын хүүхэдүүд сайхан хүмүүжилтэй бдаг.Учир нь аварга хөгшин 2т бгаа юм.Ямарч юманд удам гэж нэг зүйл уяатай бдаг.

Холбоотой мэдээ

Back to top button