Хакер Фэйсбүүк хэрэглэдэг 533 сая хүний мэдээллийг нийтэлжээ

Бямба гарагт (2021.04.03) нэгэн хакер Фэйсбүүк хэрэглэдэг 533 сая хүний утасны дугаар гэх мэт хувийн мэдээллийг интернет дээр үнэгүй байрлуулсан байна.
Энэхүү хэргийг анх цахим гэмт хэргийг тагнах “Hudson Rock” фирмийн үүсгэн байгуулагч Алон Гал илрүүлсэн аж.
Нийтлэгдсэн мэдээлэлд 106 гаруй улсын Фэйсбүүк хэрэглэгчдийн утасны дугаар, Фэйсбүүк ID, бүтэн нэр, төрсөн өдөр, байршил зарим тохиолдолд имэйл нь хүртэл байсан аж.
Мэдээлэл нь нийтлэгдсэн хүмүүс дунд АНУ-аас 32 сая, Их Британиас 11 сая, Энэтхэгээс 6 сая хэрэглэгч багтсан байна. “Insider” сайт нийтлэгдсэн мэдээллээс сонгон авч шалгаж үзээд зарим хэрэглэгчдийн утасны дугаар болон Фэйсбүүк ID нь үнэн байгааг илрүүлжээ.
Фэйсбүүк компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ тус мэдээллийг маш хуучных хэмээж 2019 оны наймдугаар сард зассан системийн алдаатай холбоотой хэмээсэн байна.
Эх сурвалж: Insider
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ФБ бүр ширэн нүүрлэчихсэн байна. Хуучных гээд 2019 он ч гэж байх шиг. Манай хэдийнх бүгд байгаа байх. 2 Манай улсад хакер ч хэрэггүй, төрийн наг �##�баны хуудаснаас юм хайж явахад л хүмүүсийн нэр , регистрийн дугаар нь зүгээр ил байна. Нууна дарна барина гэсэн юм байхгүй. Одоо ч байгаа засаагүй л байлээ.