ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ-д “Твиттер” хуудсыг хаалаа

Роскомнадзор байгууллагаас ОХУ-ын нутаг дэвсгэр дээр “Твиттер” хуудсыг хааж эхэлсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ.

Өмнө нь, “Фэйсбүүк”-ийг хаах шийдвэр гаргасан. Үүний шалтгаан нь олон нийтийн сүлжээгээр Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү нэвтрэх эрхийг хязгаарласантай холбоотой. 2020 оны аравдугаар сараас хойш ийм төрлийн 26 тохиолдол бүртгэгдсэн аж.

“Фэйсбүүк” хуудас Оросын дөрвөн ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн албан ёсны хаягт хязгаарлалт хийсэн ба Роскомнадзор “Мета платформ” /Meta Platforms/-ын захиргаанаас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавьсан хязгаарлалтыг цуцалж, хаасан шалтгаанаа тайлбарлахыг шаардсан юм.

“Фэйсбүүк”-ийн эл үйлдэл нь Украины асуудалтай холбоотой. Оросын эрх баригчдын захиалгаар Украинд өрнөж буй үйл явдлыг хэт нэг талыг баримтлан, тодруулбал оросын талыг зөвтгөсөн мэдээлэл, нийтлэл, бичлэгүүдийг олон нийтийн сүлжээгээр дамжуулж байна хэмээн үзэж буйтай холбоотой юм байна.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-03-06 14:55

ПУТИН ҮНЭНЭЭС АЙЖ БАЙНА ХАХА

ҮНЭН
ҮНЭН
2022-03-06 15:08

ГОЁ ГОЁ ОРОСУУДЫГ ЛАЛАРТАХАД БИ ӨӨРИЙН ЭРХГҮЙ БАЯРЛАХ ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button