Гадаад мэдээДЭЛХИЙ

Инстаграмыг залуучуудын сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж шүүхэд өгчээ

АНУ-ын 10 муж Инстаграм болон Фэйсбүүкийг эзэмшдэг Мета компанийг залуучуудын сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж шүүхэд өгсөн байна. Тус заргад сошиал медиа ашиглах эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлсэн гэж Метаг буруутгажээ.

Тухайлбал заргад гарын үсэг зурсан Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Летита Жеймс “Мета гэх мэт сошиал платформын компаниуд залуучуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн хямралд хувь нэмэр оруулсан. Тэд хариуцлага хүлээх ёстой” гэж хэлсэн байна.

Харин Мета компанийн хэвлэлийн төлөөлөгч “Бид Ерөнхий прокуроруудын адил өсвөр насны хүүхдүүдэд цахим ертөнцөд аюулгүй байх зорилготой, иймдээ ч өсвөр насныхан болон тэдний гэр бүлийг дэмжих 30 гаруй зүйлийг нэвтрүүлсэн” гэжээ.

Зарим судалгаанууд Фэйсбүүкийн хэрэглээ нэмэгдсэн нь сэтгэл зүйн хохиролтой холбоогүй гэдгийг харуулсан байдаг. Гэхдээ сошиал медиа дээр олон цаг өнгөрөөх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг тогтоосон олон судалгаа байдаг билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button