Нийгмийн

ЗУРХАЙ: Морь, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 30 2021.04.12 / ДАВАА ГАРАГ

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААН БАР ӨДӨР

Аргын тооллын 4 сарын 12, Сумъяа гараг. Билгийн тооллын давхарласан 30, Шийдэм одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button