УЛС ТӨР

АН-ын “дөрвөн бэрх” амь нэгтэй байж чадах болов уу

РЕДАКЦИЙН БУС КОНТЕНТ

Угаасаа лидер цөөхөнтэйг ч хэлэх үү?  байдаг гэх хэдэн лидерүүд нь аавын хаалга татах нь татаж, үлдсэн хэд нь ард түмний өмнө гарах ч нүүргүй  болсныг ч хэлэх үү? Ядахад яр гэгчээр талцал, тэмцэл нь дээд хэмжээндээ хүртэл хурцадсныг ч хэлэх үү? Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа ч урдах хэрүүл нь дуусах бүү хэл дундрах ч болоогүй байгааг ч хэлэх үү? Ардчилсан намынхны хувьд хаврын энэ өдрүүд халгаатайхан болж байна даа.

Дандаа бараан голдуу бүтэлгүй мэдээнүүд дунд чимэгтэй ганц нэг үйл явдал бас тэдэнд байна. Бутрал, хуваагдалтай байгаа ч бүлэг нь ерөнхийдөө нэг талдаа байгаа, О.Цогтгэрэлтэйгээ хамт. Нэмээд сүүлийн хэдэн жил их л нам гүм байгаа Лу.Гантөмөр, З.Нарантуяа, Х.Тэмүүжин тэргүүтэй мэдлэг боловсролтой, нийгмийн үнэлэмж давгүйтэй лидерүүд нь бас энэ талдаа гарснаа ил тод илэрхийлэх болжээ.

Гэхдээ шүүх, эдийн засаг, боловсрол гээд том сэдвүүдийг барьж, шинэчлэл, реформын түвшинд ярьдаг энэ 3 эрхэмд нэг сул тал бий. Тэр нь тэд өөрөөсөө өөр хэнтэй ч баг болоод явдаггүй талтай. Тиймдээ өнөөг хүртэл их том повертой, олон нийтээс дэмжлэгтэй ч ганц ганцаараа бие даан, хэнээс ч үл хамааран улс төр хийсээр ирсэн түүхтэй. Дээр нь шинэхэн дарга О.Цогтгэрэл нь бас хэний ч үг, тушаал авдаггүй  том толгойтой. Магадгүй тэд үүнийгээ эцэслээд, намынхаа унасан нэрийг босгоё, улсаа бодоё гээд нэгдээд зогсож байгаа ч байж магадгүй.

Гэхдээ зоргоороо, бас зоригоороо энэ хүртэл тэсээд, тэмцээд, нам дотроосоо арай дээр нь гэж олны хараанд өртөөд үлдсэн тэд цааш амь нэгтэй явж чадах болов уу? гэх эргэлзээ бай. Уг нь Ардчилсан нам амьд үлдэж, ирэх сонгуульд ялахын тулд та дөрөв л нэг баг шиг байж, атгасан гар шиг явбал намын гишүүддээ ч, ард түмэндээ ч хэрэгтэй шүү. Урт хугацаанд улс төрд хамтдаа азын дөрвөн бэрх шиг амь нэгтэй яваарай гэж хүсье дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нарантуяа бол мэдлэг боловсролтой мундаг эмэгтэй одоогийн энэ их хур�##�д байгаа ануужин, нөгөө тв хөтлөгч хүүхэн 2 ийн оронд ганцаараа суухад л улс оронд , ардын намд ч мэдлэг боловсрол нь их түшиг болно доо. Даанч бид хүнээ зөв сонгож чадахгүй юм даа

Зочин
Зочин

Ха ха энэ хэдийг дэмждэг нийгэм үхсэн ацаараа байхав дээ. Бас л с�##�таа саамны асуудлаасаа болж нүүргүй болсон хүмүүс. Нарантуяа нь арай дээр

bat
bat

ed nar dotor hamgiin hereggui ni narantuya shuu.hudalch

зочин
зочин

Энэ дөрөв дөрвөн зүгтээ бутрана

Зочин
Зочин

АН нам байгаа юм уу

Холбоотой мэдээ

Back to top button