НийгмийнСПОРТ

Монгол хүн АНУ-ын нэрийн өмнөөс “Бээжин-2022” паралимпэд оролцохоор болжээ

Мөсөн дээрх шатар гэгддэг кёрлингийн спортоор хичээллэн, АНУ-д амьдардаг түүнийг Уранчимэгийн Бат-Оюун гэдэг. Тэрбээр АНУ-ын тэргэнцэртэй кёрлингийн шигшээ багийн тамирчин.

1 хүн, сууж байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

У.Бат-Оюун багийнхныхаа хамт “Бээжин-2022” паралимпийн наадамд оролцох эрхийн тэмцээнд түрүүлж, алтан медаль авчээ. Ингэснээр монгол хүн паралимпийн наадамд америкчуудыг төлөөлөн оролцохоор болов.

4 хүн болон "☬ ORNE OYOTA WORLD WHEELCHAIR WHEEL CURLING CHAMPIONSHIP QUALIFIED USA CURLING" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

У.Бат-Оюуны дүү цахим хуудсандаа “Эгчээрээ маш их бахархаж байна. 2022онд Бээжинд болох паралимпд кёрлингийн спортын төрлөөр АНУ-ын өмнөөс орох эрхээ авах тэмцээнд баг бүрэлдэхүүнээрээ алтан медаль авч олон орны тэргэнцэртэй тамирчдыг ардаа хийж маш том амжилтын эзэн болсонд нь баяр хүргэе.

7 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Хүссэн хүн бүхэн хүрчихдэггүй энэхүү олимпийн тэмцээнд монгол хүн тэр дундаа миний төрсөн эгч маань оролцох болзлоо хангасанд үгээр хэлэхийн аргагүй ээж ах дүүс бид баяртай байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button