СПОРТ
Ч.Алтангэрэл Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ эрэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжилж байна. Тус тэмцээнээс Монголын эмэгтэй тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүлсэн.

Өнөөдөр Азийн дэвжээнд Монголын таван бөх зодоглосноос эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдаж буй С.Билгүүн хүрэл медалийн төлөө барилдах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Ч.Алтангэрэл хагас шигшээд Казахстаны бөх Алишер Ергалид 62-оор ялагдлаа.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой, өнгөрсөн жил насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн тэрбээр хүрэл медалийн төлөө Японы бөх Такаши Ишигүротой барилдахаар боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТАМИРЧИДДАА БАЯРЛАЛАА АМЬЖЖИЛТ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ