ДЭЛХИЙ

Шүүгчид Дерек Шовиныг гурван хэргээр яллажээ

Мягмар гарагт (2021.04.20) шүүгч нарын зөвлөл Дерек Шовиныг 2020 оны тавдугаар сард Жорж Флойд нас барсантай холбогдуулан гурван хэргээр ялласан байна. 45 настай Шовиныг хоёрдугаар зэргийн санаандгүйгээр амь насанд хүрсэн, гуравдугаар зэргийн амь насанд хүрсэн, хоёрдугаар зэргийн бусдын амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн хэргээр яллажээ.

Түүнийг барьцаагаар суллах хүсэлтийг шууд хүчингүй болгож гавтай нь авж явсан байна. Шүүхийн шийдвэрийг уншиж байх хооронд Хеннепин хошууны шүүхийн байрын урд хүмүүс баярлан машиныхаа сигналыг дуугаргажээ.Шүүгч нарын зөвлөл шийдвэрт хүрэх гэж 10 цаг 20 минутыг зарцуулсны эцэст үдээс хойш түүний ялыг зарласан байна.

Шовиныг найман долоо хоногийн дараа шоронд хорино хэмээн шүүгч мэдэгджээ. Хеннепин хошууны шүүх байрыг бетонон хаалт, өргөстэй тороор хамгаалж Үндэсний харуул цэргийн болон цагдаагийн мянга мянган албан хаагчдыг шүүхийн шийдвэр гаргахын өмнө авчирсан байна.

Эх сурвалж: Foxnews

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button