НИЙГЭМ
Өнөөдөр АстраЗенека вакцины хоёрдугаар тунг 10,877 алба хаагчдад хийнэ

Нийслэлийн Онцгой комиссоос коронавируст халдварын эсрэг АстраЗенека вакцины хоёрдугаар тунг өнөөдөр /2021.04.21/ 10,877 хүнд хийхээр төлөвлөсөн гэж мэдээлжээ.
Хоёр дахь тунгийн дархлаажуулалтад хамгийн түрүүнд эрүүл мэндийн байгууллага, онцгой, цагдаа, хил гааль гэх мэт цар тахалтай гардан тэмцэж буй салбарын ажилчдыг хамруулж байгаа юм.
Өнөөдрийн вакцинжуулалт есөн дүүрэгт 66 багаар, 499 хүн ажиллах юм байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.