Нийгмийн
“Интермэд” эмнэлэг эрсдэлд өртсөн ажилчдаа түр тусгаарлаж байна

Интермэд эмнэлэг коронавирусийн эрсдэлд өртсөн ажилчдаа шинжилгээний хариу гартал түр хугацаагаар байрлуулах байр түрээсэлж байгаа аж.
Ингэснээр эрсдэлд байгаа ажилчид хариу баталгаажтал гэртээ болон албан газартаа халдвар тараах эрсдэлгүй юм. БНХАУ-д коронавирус анх бүртгэгдсэн цагаас эхлэн эрсдэлд ажиллаж буй төрийн албан хаагчид, цагдаа, эмнэлгийн байгууллагыг шинжилгээний хариу баталгаажтал түр байруудад байрлуулж байсан нь халдварыг хумихад сайнаар нөлөөлсөн хэмээн үздэг байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.