СПОРТ
Таха Акгулийн найм дахь түрүү

Чөлөөт бөхийн 2021 оны Европын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн барилдаан тун сонирхолтой болов.
74 кг-ын жинд 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Словакийн бөх Таймураз Салказанов шуугиулав. 25 настай тэрбээр дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, ДАШТ-ий мөнгөн медальт, Гүржийн Автандил Кенчазе, өнгөрсөн жил Дэлхийн цомын аварга болсон, ОХУ-ын Разамбек Жамалов нарын шилдгүүдийг өвдөг шороодуулж, түрүүллээ.
125 кг-ын жинд Туркийн алдарт бөх Таха Ахгуль шилдэг гэдгээ дахин нотолж, Европын аваргад найм дахиа түрүүллээ. Олимпийн алт, ДАШТ-ий хошой алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт тэрбээр өмнө нь тус тэмцээнээс 2012, 2013, 2014, 2015, 2017, 2018, 2019, 2021 онд алтан медаль хүртсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.