Сурвалжилга, Нийтлэл

ДАТА: С.Амарсайхан 22 тэрбум зарцуулж эхлүүлсэн ДҮҮЖИН ТЭЭВРЭЭ таг мартаад, Шадар сайд болчихсон уу

Өнгөрөгч 2020 оны нэгдүгээр сард Хотын дарга С.Амарсайхан /Одоо Шадар сайдын албыг хашиж буй/ Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх төслүүдийг танилцуулж байсан. Энэ үеэр соронзон галт тэрэг, агаарын дүүжин тээвэр зэрэг монголчуудын хувьд шинэ тээврийн хэрэгслүүд яригдсан.

Ялангуяа Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжинэ гэх агаарын дүүжин тээврийн төсөл нь ихээхэн анхаарал татаж байв. Тухайлбал, “Баянхошуу-Ханын материал-3,4-р хорооллын эцэс” ба “Долоон буудал- Дарь эх- Сансар” гэсэн хоёр чиглэлд уг дүүжин тээврийн сүлжээг барина, нэмэх, хасах 50 хэмд тэсвэртэй ажиллана гэгдсэн. Мөн нэг кабинд 8-10 хүн тээвэрлэх ба жилд 3.2 сая зорчигч явна гэдэг тооцолол танилцуулагдсан.

Хамгийн гол нь санхүүжилтийн асуудал. Юуны өмнө дүүжин тээврийн ТЭЗҮ-ийг 2020 оны дөрөвдүгээр сард батална гэж ярьж байв. Үүнийг Францын Засгийн газрын санхүүжилтээр хийсэн байх учиртай. Харин ТЭЗҮ гарсны дараа тус улсын Засгийн газраас авч буй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр төслийг хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгдсэн байдаг.

Нийслэлчүүдийн хувьд уг төслийг “Дараагийн метроны үлгэр” гэж хүлээж авсан нь нууц биш. Үнэхээр дүүжин тээврийг 2021 онд ашиглалтад оруулна гэж ярьж байсан мэргэжилтнүүдийн үг өнөөдөр хэвлэлийн хуудаснаа үлджээ. Энэ хугацаанд коронавируст цар тахал гарч, хэрэгжих олон чухал төсөл хөтөлбөрүүд хойшилсныг энд дурдах хэрэгтэй.

Гэвч 2020 оны наймдугаар сард Францын ажил гүйцэтгэгч хоёр компани руу нийт 22 тэрбум  төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн шилэн дансны гүйлгээ байна. Тодруулбал, “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд франц хаягтай компани руу 22 тэрбум төгрөг шилжүүлжээ. Гүйлгээний утгыг “Захиалагчаас гүйцэтгэгчид шилжүүлсэн эхний урьдчилгаа төлбөр” гэж дурджээ.

Уг төслийг эхлүүлж зарласан С.Амарсайхан одоо Шадар сайд болсон. Харин Нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазар ажиллаж буй. Тэгвэл түрүү жилийн дөрөвдүгээр сард ТЭЗҮ нь батлагдаад, барилгын ажил нь эхэлчихсэн байна гэж ойлгогдсон дүүжин тээврийн үнэр нь ч алга. Өнөөх Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг сураг ч сонсогдсонгүй. Харин урьдчилгаа төлбөр гэж 22 тэрбум төгрөг улсын төсвөөс нэгэнт гарч оджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гамшиг
Гамшиг
4 сар 22, 2021 13:39

Энэ дүүжин тээвэр бол монголчуудад Агаарын жорлон, татварын мөнгөний гамшиг. Өвлийн хүйтэн, утааны манан, хүмүүсийн соёлд үнэхээр тохирохгүй зүйл. Хайран мөнгө. Энэ маанаг амьтан түргэн огцорвол таарна.

Зочин
Зочин
4 сар 22, 2021 14:48

Хүрэлсүх энэ луйварчинтайгаа хариуцлага тооцож ард түмний татварын мөнгийг эргүүлэн татахгүй юмуу

Зочин
Зочин
4 сар 22, 2021 15:14

Ш.Гантулгааа буууудааарайййй

Зочин
Зочин
4 сар 22, 2021 15:34

Сэтгүүлч хүн мэдээллээ сайн нягт�##�ж байх хэрэгтэй биш үү. Эсвэл бас захи�##�гаар бичдэг юм уу. Ядаж Сангийн яамнаасаа очоод эдгээр гүйлгээнүүд үнэхээр хийгдсэн эсэх т�##�аар тодруулчихгүй дээ. Таны бичиж байгаа нэг үгний ард гадаад дотоодын компани, хувь хүмүүсийн нэр хүнд бдаг юм шүү.

Zochin
Zochin
4 сар 22, 2021 15:39

Ene hun yatsiin bol.udur bur uu gargaj ireed dovtlood bhiin

Зочин
Зочин
4 сар 22, 2021 15:50

Юун дүүжин гүүр вэ.Зүгээр гүүрээ ч дуусгахгүй байгааг харахгүй байна уу.Хэрэв амл�##�таа биелүүлэхгүй бол буцаан татдаг болгох хэрэгтэй юм.Дээшээ явахын тулд бүүр том юм ярьдаг хүмүүсээр дүүрлээ

gutalchin
gutalchin
4 сар 22, 2021 16:07

huuk niileed bhustsan

ax
ax
4 сар 22, 2021 20:01

Dyylin teeveriin balag ix baixaa.ovol ni xoldood,zun ni sharagdaad

Зочин
Зочин
4 сар 23, 2021 14:22

Uhaantai huuhduudiin surgaltiin tolbor butsaaj tolson uu, unheer ulun durak, yaaj ontsgoi komiss oligtoi bh vee Dee, iim ymtai

ард түмэн
ард түмэн
4 сар 24, 2021 23:11

ах нь гээд хэн билээ Отгонбаяр бхаа бас нэг худ�##�ч юм бсан ш дээ н�##�айхын ууган худ�##�чууд сайхан худлаа үлгэр ярина тэрэнд нь н�##�айхын оркууд нь итгэхийг нь яана худлаа компани луу шилжүүлээд өөрөа идчихгүй юу даа өөр юу бдагийн

Зочин
Зочин
4 сар 25, 2021 21:50

Мангө нь шилжсэн үү үгүй юу гэдэг дээр маргах хэрэггүй бх. Угаасаа л дор нь аваа биз. Одоо бараг ашигл�##�танд орж бх ёстой биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button