СПОРТ
М.Анхцэцэг “Ташкент-2021” Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо болсон “Ташкент-2021” хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн +87 кг-ын жинд манай тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг өргөсөн бол түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөлөө.
Харин алт, мөнгөн медалийг БНХАУ-ын тамирчид болох Ван Жоу~Юй, Кан Юйэ нар хүртлээ. Мөн манай залуу тамирчин Б.Оюунбаяр наймдугаар байрт шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ура
Баярл�##�аа. Сайхан мэдээ байна. Амжилт хүсье...