ДЭЛХИЙ

АНУ-д вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүн амны хаалтгүй явахыг зөвшөөрчээ

Өчигдөр АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв (Centers for Disease Control and Prevention)-өөс вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн иргэдийг амны хаалтгүй явж болно гэдэг зөвлөмж гаргажээ. Гэхдээ зөвхөн задгай агаартай газар болон вакцинд бүрэн хамрагдсан цөөн тооны хүмүүсийн хамт явж байхдаа амны хаалтаа аваарай гэж онцолсон байна.

Харин олон хүн цугласан газар амны хаалтаа тогтмол зүүх дэглэм хэрэгжих юм байна. АНУ-д одоогоор нийт 141 сая хүн буюу нийт хүн амынх нь 42 хувь вакцинд хамрагдсан, харин 95 сая гаруй хүн хоёр тунгаа бүтэн хийлгэсэн гэдэг статистик байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button