НИЙГЭМ
Гэр лүүгээ мотоцикл унаад явсан 16 настай хүүгийн цогцсыг олжээ

ОБЕГ-ын хоногийн мэдээ:
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт Иргэн Л нь дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 12:30 цагийн орчим Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэрлүүгээ явна гэж мотоциклтой гараад сураггүй болсон дуудлагыг маргааш нь хүлээн авсан.
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Л /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 26-нд унаж явсан мотоциклыг олсон байна. Харин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд Дэлгэр сумаас баруун урд зүгт 50 км-т “Хүрэмтийн-Амны Огторгоны бууц” гэдэг газраас иргэн Л-ын цогсыг олжээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.