ЧУУЛГАН: Шадар сайд С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдлыг танилцуулж байна
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж, дэмжсэн. Тодруулбал эл дүгнэлтийг хүлээж авснаар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болсон юм.
Тэгвэл ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ-д хүргүүлснийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.
Байнгын хороодын санал дүгнэлтийг Чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр АН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага хүслээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр цагийн завсарлага өглөө.
Үргэлжлүүлэн Шадар сайд С.Амарсайхан коронавирусийн халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ichinxorloo