УЛС ТӨР

Д.Сарангэрэл: УОК, Засгийн газар хичээнгүйлэн ажиллаж байна


Чуулганы хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдлыг танилцуулж, гишүүд, асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайдаар асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ “УОК-т талархаж байгаа. Хүн амын дунд халдвар алдаагүй байхад уушиг орлуулдаг аппаратыг тухайн үеийн Шадар сайд Ө.Энхтүвшин авсан. Хоёр дахь аппаратыг нь одоо авсан юм байна. Гурав дахийг нь авах нь. 3 сая хүн амтай улсад гурав байхад хангалттай гэж ДЭМБ үздэг.

УОК, Засгийн газарт талархаж байна. Хичээнгүйлэн ажиллаж байна. Улс орон, ард түмний аюулгүй байдлын асуудал ярьж байхад хариуцлагагүй ажилладаг УОК, Засгийн газар гэж байдаггүй юм. Намайг эрүүл мэндийн сайд байхад 500-аад амьсгалын аппарат авсан байсан. Сая 1000 шахам авсан гэж С.Амарсайхан дарга хэллээ. Маш сайхан мэдээ. Эрүүл мэндийн салбарынхан хэрэгтэй үед ашиглаад явбал олон хүний амь нас аварна.

Гэр орондоо тусгаарлах боломжгүй хүмүүсийг тусад нь тусгаарлаж байгаа юм билээ. Тиймээс тархалтыг бууруулах ажлыг үе шаттай хийж чадаж байна. Засгийн газар, УОК-т, эрүүл мэндийн салбарынханд элдэв дарамт учруулаад байх шаардлага байхгүй шүү. Харин ч эсрэгээрээ дэмжих ёстой. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг төр засаг шагнаж урамшуулах талаар бодож ажиллаасай гэж хүсэж байна. Бусдад нь үлгэр дууриалал болгоод алдаршуулаад ажиллахын оронд яагаад дарамт учруулаад байдаг юм бэ. Энэ их хардлага дунд Засгийн газар санхүүгийн тайлангаа эхнээс нь тавиад яваач. Хэн нь хэдийг идээд ууснаа тайлагнаач” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ахмад
Ахмад

Энэ авгай өөрөө сайд байх үеийнхээ санхүүжилт болон зарцуулалтаа тайлагнасан ч юм шиг. Ард иргэд УОК-ын үйл ажиллагаанд дүн тавьж чадаж байгаа. Дуугаа татаад сууж бай, өөрөө, Сарангэрэл ээ. ТААРУУХАН л байгаа ш дээ

Зочин
Зочин

Чимээгуй л байж байхгуй балайрч байж булхайгаа дэлгуулээд буур балрах вий дээ

зочин
зочин

Энэ заваан авгай л хамаг мөнгийг үрэн таран хийсэн дээ,,, зайлаад өгөөч,, манай салбараас новш

зочин
зочин

Шаа өмхий гичий минь. Заваан сэжгийн гичий

Холбоотой мэдээ

Back to top button