Нийгмийн

“Буянт-Ухаа” агаарын замын боомт ирэх сарын нэгнээс хэвийн горимд шилжиж, ажиллана

Монгол Улсын шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн тушаалын дагуу тавдугаар сарын 01-ний өдрөөс “Буянт-Ухаа” олон улсын агаарын замын боомт хэвийн горимд шилжүүлэхээр болсон.

Иймд Хил хамгаалах байгууллага, хилийн 0218 дугаар анги олон улсын агаарын замын боомт нээх ажлын хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн коронавируст халдвар "Ковид-19" цар тахлын үед боомтоор зорчих иргэдэд доорх журмын дагуу улсын хилээр нэвтрүүлэх юм. -“Ковид-19” вирус илрүүлэх ПСР шинжилгээгээр сөрөг гарсан /72 цагийн дотор гарсан сүүлийн шинжилгээний хариу/ эсхүл дархлаажуулалтын бүрэн тун авсан, өвчлөөд эдгэрсэн тухай нотлох баримт бичигтэй иргэнийг энгийн болон хялбаршуулсан журмаар нэвтрүүлнэ6

Улсын хилээр нэвтрэх зорчигчийг “Ковид-19”-ын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан иргэний мэдээллийн сан”-аас тулгалт хийж, хилээр нэвтрүүлнэ. Зорчигч дархлаажуулалтад хамрагдаагүй бол мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлнэ. Дэлхийн улс орнууд түр хугацааны визтэй иргэдийг хүлээж авахгүй байгаа тул тодорхой тооны зөвшөөрсөн улс руу иргэд харилцан зорчино. 2021 оны тавдугаар сард харилцан тохиролцсон 16 нислэг төлөвлөгдөөд байгаа бөгөөд Токио, Сөүл, Франкфурт, Станбул чиглэлд тусгай үүргийн хуваарьт нислэг үйлдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button