Вакцины цэгээр эргэлдэхийн оронд УИХ-ын мэдээллийн цагтаа ирмээр юм даа
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайдаас мэдээлэл сонсох хоёр ч хуваарьтай таарлаа. Пүрэв гарагт коронавируст халдварын нөхцөл байдлын талаар, өнөөдөр буюу баасан гарагт Монгол Улсын усны нөөцийн асуудлаар Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд “тайлан” тавих ёстой байв.
Гэвч ирсэнгүй, их завгүй яваа бололтой. Цар тахлын нөхцөл байдлыг Шадар сайд С.Амарсайхан илтгэж, гишүүдийн асуултыг ивэлгэж, тойруулсаар үр дүн байхгүй өнгөрүүлэв. Халдварын нөхцөл байдал яг юу болоод байна, цаашид ямар бодлого барьж ажиллах юм бэ гэдэг асуудал маш тодорхой бус байгаа. Усны нөөц гэдэг асар чухал асуудал дээр ч шинэхэн томилогдсон БОАЖ-ын сайд Н.Уртнасан Засгийн газрыг төлөөллөө. Ярих шаардлагатай маш олон нюанс усны нөөц дээр бий ч УИХ-ын хоёр, гуравхан гишүүн асуулт тавьж, Н.Уртнасан сайд тэр хүрээнд нь хариулсаар л дууслаа.
Энэ парламент МАН олонх учир Ерөнхийлөгчийг тас боож, буланд шахаж чаддаг. Хуулийг хүч түрэмгийлэн баталж, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг чигчий хурууны чинээ авч хэлцдэггүй. Харин Ерөнхий сайддаа болохоор хаягдчихсан. Өмнө нь У.Хүрэлсүх Засгийн тэргүүн байхад ч УИХ-ын мэдээллийн цагт орж ирдэггүй, АН-ын гишүүд түүний эрэлд хатдаг байв.
Л.Оюун-Эрдэнэ шинэ хандлагаар ажиллах ёстой. Поп байж болохгүй. Хариуцлагатай байх учиртай. Ерөнхий сайд гэдэг үүрэг гүйцэтгэгч болохоос ард түмнээс шууд сонгогдсон, тэдний элч төлөөлөгч биш. Харин УИХ-ын гишүүд бол ард түмнийг төлөөлөх учиртай, тэдний саналыг авч гарч ирсэн албан тушаалтнууд. Энэ утгаар Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайд ч УИХ-ын гишүүдийг хүндэтгэх ёстой.
Гэвч тэгэхээ байжээ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд лав хоёр долоо хоногт хоёр удаа вакцинжуулалтын цэг дээр очиж ажилласан. Ингэхдээ заавал лайв цацна, маш харамсалтай. “За та вакцинаа хийлгэчихэв үү. Бие нь гайгүй юу” гэж асууж явна. Гэтэл УИХ-ын гишүүд улс оронд халдварын нөхцөл байдал яг хаашаа явж байгааг, усны нөөцтэй холбоотой амин чухал асуудалд Засгийн газар яаж хандаж байгааг Ерөнхий сайдын амнаас, өөрөөс нь сонсохоор хүлээгээд байдаг. Ард түмэн хүлээж байгаа гэсэн үг билээ.
Харин албан тушаалын асуудал болохоор хар гүйхээрээ чуулганы танхимд ороод ирдэг. Нэгхэн өдрийн дотор төр эргүүлсэн У.Хүрэлсүх, нүд ирмэх зуур томилогдсон Л.Оюун-Эрдэнэ хоёр энэ үед УИХ-ын чуулганы танхимд даналзаж л байлаа. Түүнээс хойш харсангүй ээ.
УИХ-ын мэдээллийн цагт Ерөнхий сайд нь орж ирдэг соёл ингээд устчихгүй л гэж залбиръя.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ сөрөг хүчин, сэтгүүлч нар гэж төр барьж байгаа хүмүүсээ л мэрэх юм даа. Хэрэв Оюун-Эрдэнэ хур�##�даа суугаад байгаа бол газар дээр нь очиж үзэхгүй хэдэн сайд нарынхаа үгээр ажлаа хийдэг гээд л мэрцгээх байсан байхдаа. Оюун-Эрдэнэ хур�##�д сууж байхаар амьдр�##� дээр нь яваад үзэж байв�##� дараа дараагийнх нь шийдвэр улам л амьдр�##�д илүү ойр гарна гэж бодож байна. Хур�##� гэж хэрэгтэйгээсээ хэрэггүйг илүү амьдр�##�гүй юм ярьж духаараа харсан хэдэн юм л харагдаж байдаг.
УИХ ын гишүүд нь шаардлага хангахгүй нусан таглаа нар юм чинь тэд нарыг тоож ирэх хэрэг бна уу. Асууж бгаа асуулт хууль дүрэм нтриинхээ учрыг ч олдоггүй. Улс орон тах�##�д нэрвэгдэж хүүхэд эмэгтэйчүүд нь хүчирхиилэлд тамлуулж.ард түмэн сонгогчид нь амьдрах гж сөхөрч бхад нүдэн б�##�ай чих нь дүлии сууцгааж л бдаг. Олонхоороо түрии барьж улс төриин шантааж л хииж чадах юм энэ хдэн гишүүд. Тэр ер.сайд яахав худлаа үнэнч гсэн ард түмнии дунд попроод л а.лхаж яваа нь яамай гхээс.