Нийгмийн

Согтуурсан үедээ машинтайгаа ус руу орж, амиа хорлохыг завджээ

2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 4-р хороо Ахмадын амралтын хойд талд Хэрлэн голд улаан өнгийн алион маркын авто машин хөвж байна гэсэн дуудлагын дагуу тус хэлтсийн ГТУА 64 дүгээр ангийн бүрэлдэхүүн 11:09 цагт хүрэлцэн очсон байна.

Автомашин живсэн байдалтай, жолооч болох 21 настай иргэн Б.Т нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад голын цүнхээлд унаж, голын бургаснаас өөрийгөө боомилж амиа хорлохыг завдаж байсныг таслан зогсоож аварчээ.

Мөн автомашиныг голоос гаргаж дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна. Иймд баталгаагүй зам, гүүр, гарц, гармаар зорчихгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрний эрэгт очихгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Pagma b
Pagma b

Eguur hudlaa medeelel tsatshaa bolino uu
Huuli durem juram gj bdag ym shvv.
Jolooni erhgvi joohon huu l tsagdaagas zugtaaj golin usru orood suusan mashin bndag.

Холбоотой мэдээ

Back to top button