Нийгмийн

Мэдээллийг цахимаар хүлээн авдаг боллоо

УБЦТС ТӨХК-аас цахилгааны болон галын аюул эрсдэлээс урьдчилан сэргийлж ээлжит болон ээлжит бус үзлэг шалгалтыг  тогтмол хийж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж ажилладаг. Цар тахлын үед тус байгууллага иргэдээс ирэх цахилгаан эрчим хүчтэй холбоотой аюул эрсдэл, үл нийцлийн  мэдээллийг цахимаар буюу “Цахилгаан хэрэглэгч” аппликейшнаар болон 137004 утсанд мессэж илгээж мэдээлэх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Ингэснээр иргэдийн мэдээлэлд үндэслэн түргэн шуурхай арга хэмжээ авч иргэд болон хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж мэргэжлийн байгууллагаас үзэж хамтран ажиллахыг уриалж байна.

Та дэлгэрэнгүй заавар мэдээллийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн албан ёсны сайт  tog.mn болон UBEDN фэйсбүүк хуудаснаас  авах боломжтой юм.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button