НИЙГЭМ

ЭМЯ: 804 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ууганбаяр:

“Сүүлийн 24 цагт 804 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа. Ингэснээр нийт халдварын тоо 44.820 болж байгаа юм. Харин сүүлд 1389 хүн эдгэрч, нийт эдгэрсэн иргэдийн тоо 31.373 боллоо. Хоёр хүн нас барснаар нийт нас баралтын тоо 162 хүн боллоо. 69 настай эрэгтэй, 89 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдвараар нас барсан” гэв.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button