УЛС ТӨР

АН: Засгийн газар 170 хүний амиар 100 дахь хоногоо угтаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа /2021.05.10/ гаригийн хуралдаанаа Чингисийн талбайд хаалттайгаар зохион байгууллаа. Хурлын дараа, Бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан нар хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд мэдээлэл өглөө.

Д.Ганбат: Сөрөг хүчин үгээ хэлэх боломж олгохгүйн тулд УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн хуралдаан хуралдсангүй.  Иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг МҮОНРТ, парламентын гишүүд нь өлсгөлөн зарлаад бараг долоо хонож байхад ганц удаа ирж мэдээ, сурвалжилга бэлдэж өгсөнгүй. Энэ телевиз нэг намынх болсон юм уу. Олон нийтийн статус нь хэвээрээ юу гэдэгт эргэлзэж байна. Бидний  мэдээг улс орон даяар өнгөрсөн өдрүүдэд гаргасангүй. Бид шаардлага хүргүүлж байж өнөөдөр ирсэн байна. Ардчилсан намын бүлэг нэг нам, нэг хэсэг хүний дарангуйлал тогтоож хууль, шүүхээс эхлээд хэвлэл мэдээллийг өөрсдийн хүслээр ажиллуулдаг байдлыг эсэргүүцэж тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөн зарласан. Бид хуулийн дор, хуульд захирагдаж амьдардаг болтлоо тэмцлээ зогсоохгүй.

С.Одонтуяа: Өнөөдөр Засгийн газар 100 дахь  хоногоо тэмдэглэж баяр наадам шахуу юм хийж байна. 100 хоног гэдэг ямар нэг тодорхой ажил хийхэд урт хугацаа. Гэтэл энэ Засгийн газар маш муу ажилласан. 170 хүний амиар 100 хоногоо угтаж байна. Өнгөрсөн хугацаанд маш хурдтайгаар зөв бодлого хэрэгжүүлсэн бол ийм олон хүн нас барахгүй байх боломж байсан. Ардчилсан намын бүлэг амь насаа алдсан иргэдийнхээ ар гэрт эмгэнэл илэрхийлж байна.

Ц.Туваан: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 хоногоо тэмдэглэж байгаа юм байна. Сөрөг хүчний зүгээс 100 гаруй цагийн өлсгөлөнгөөр бэлэг барья. Эрх баригчид
“Ардчилсан нам асуудлаа дотроо шийд” гэдэг мессэжийг олон нийтэд тарааж байна. Энэ үг чинь моодноос гарсан байна лээ шүү. Иргэд олон нийт ухаантай, юмны наад цаадахыг төвөггүй ойлгодог болсон. Танай намын захиалгаас Улсын Дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газар тэр байтугай Үндсэн хуулийн Цэц ажиллаж байгааг бүгд харж байна. Та нарын захиалгаар С.Эрдэнэ гэдэг хүнд хувилж өгсөн тамганы  үйлчлэлийг 2021 оны хоёрдугаар сард түдгэлзүүлсэн шийдвэр өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй байна. Тэгэхээр хоёрдугаар сарын 21-нээс хойшхи бүх үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр бус гэсэн үг. Гэтэл хүчин төгөлдөр бус албан бичгийг үндэслэн СЕХ нэр дэвшигч бүртгэсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тухай хуульд хориг тавьсан байгаа. Ерөнхийлөгч хориг тавьсан хуулийг түр түдгэлзүүлж УИХ хүлээж аваагүй бол хүчин төгөлдөр мөрдөөд явдаг. Гэтэл хоригтой хуулийн заалт ашиглаж байгаа гэх мэт  хуулийн зөрчлийг арилгах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Муусайн Анусууд та нар дүнжингарав, төв т�##�бай дээр хүмүүс цуглуулж өвчин санаатайгаар улс даяар тараачихаад юу хуцаад байгаан бэ.

Иргэн
Иргэн

Үхэцгээгээгүйл байна уу,өлсөлдөө хэлсэндээ байлдаа

Arai ch de
Arai ch de

Em hun gehed Ene Odontuya.giin amnaas dandaa horon sanaa aguulsan buzar ug gardag yum bilee dee Ulsin Ih Hurlin gishuun gdge martsan heden yum ulsgulun zarladag shunu gushuun asan Narantuyatai hamtarch medegdel hiihed n ovoo unelj bla Getel enenii sainih bish Narantuyagiin uhaan bsn bn Delhii niitiig hamarsan tsar tahalin nuhtsul baidlig tun ch oilgodoggui ugaasaa,alivaag harluulj bdg jinhene har sanaatai hun yum da Anh yu gej bla tsogtsos teeverledeg komiss ch geh shig aimshigtai aimshigtai yum yrij bsn Burhan miny

Зочин
Зочин

170 хүн .Их тоо шүү.Юманд бодохгүй л байх шиг байна даа.Спутник вакцин хямд үнээрнийлүүлж болно гэж байхад нь захи�##�ага өгчихсөн бол харьцангуй гайгүй байх байсан. Хүрлийсэн ХҮРЭЛ БААТАР гэдэг хүнээс болж энэ засгаас болж хайран 170хүний амь нас.Энэ бол уучилж болохгүй �##�даа шүү

Зочин
Зочин

Үнэхээр хариуцлагагүй гэж үүнийг хэлнэ дээ..Дээрхи сөрөг сэтгэгдэл бичсэн нөхөдүүдэд 170 хүний амь хамаагүй бас т�##�бай дээрхи хүмүүсийг ардаас явуулах гээдхара�##� тавиад байгаа юм уу.Монголчуудаа хүн чанар гэж байна уу.Өлсдөг нь өлсөөд байж байг л дээ.Танай гэрт суугаагүй ш дээ.

ИРГЭН
ИРГЭН

АН ТѲР БАРЬЖ ЧАДДАГГҮЙ НЬ ТѲР БАРЬСАН ТООГООРОО БАТЛАГСАН АН НЭРЭЭР ТѲРИЙН ЭРХЭНД ГАРЧ БАЙСАН НѲХДҮҮД УРД МУУ ҮЙЛДЛЭЭ АҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР УЛАЙРЧ БАЙНА. АМАРЖАРГАЛААС АВАХУУЛААД ГАЙГҮЙ ХҮМҮҮСИЙН УРДУУР НЬ ХУЛГАЙЧИД ДАЙРААД АН САМАРЛАА ГИШҮҮДЭЭ НЭГДЭЖ ЭЛБЭГДОРЖ БАТТУЛГААС НАМАА АВАРАЯ

Холбоотой мэдээ

Back to top button