УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Э.Ананд хүүгийн хандивын аянд нэгдлээ

Э.Ананд хүүд туслах хандивын аян улс орон даяар өрнөж байна. Энэ цаг үед УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг аянд нэгдлээ.
Тэрбээр ээж, хүүтэй уулзах үеэрээ "БНСУ руу ээж нь, нагац ахын хамт хүүгээ аваад явах юм байна. БНСУ-д очоод нэлээд хугацаанд эмчлүүлэхэд эрх зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх болно. Монголын иргэд дотооддоо эмчлэх боломжгүй олон өвчнөөр гадаад улсад маш өндөр зардлаар эмчлүүлдэг ч Эрүүл мэндийн даатгалаас зөвхөн эмчлүүлж ирсний дараа бага хэмжээний нөхөн олговор авдгийг өөрчлөх хэрэгтэй.
Хүүхдийн хавдар болон мэдрэлийн гаралтай хавдар өвчнийг эрт илрүүлэх, мэс засал хийх тоног төхөөрөмжийг оруулж ирэх, эмч нараа сургаж бэлтгэх зэрэг асуудлаар бодлогын арга хэмжээнүүд, төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэх асуудалд УИХ-ын гишүүний хувьд анхаарч ажиллана" гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө яанаа ингэж зурагаа авхуулах юмуу тээ. Ард бид нар чив чимээгүй дор бүрнээ тусалсан ш дээ. Заавал хүүхэд бүлтэлзүүлэн байж зургийн нь авах юм даа
Өөрийгөө л рекламдаж байвал хамаагаа барах нь ээ. Энэ хэцүү цагт хүүхдэд халдвар аваачаад өгчих болов уу гэж боддоггүй юм байх даа. Хандиваа дансанд нь шилжүүлээд эрүүл энхийг ерөөхөд болно. Өвчтэй хүүхдээр PR хийхдээ ичээч. Өөрөө үр хүүхэдтэй л баймаар.
Хиймэл авгай зайлаачээ. Битгий хүүхдийн өвчнөөр пи ар хийгээд бай.
Зүгээр чимээгүйхэн тусалж болдоггүй юм уу.
Бид зүгээр л тусалсан ш дээ