ЭРҮҮЛ МЭНД
Дорноговьд тусгаарлагдсан Энэтхэгийн иргэнээс коронавирус илэрчээ
ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээлэл өгөв.
Тэрбээр “24 цагийн хугацаанд нийт 585 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт 47033 тохиолдол боллоо. Үүний 584 нь дотоодод, нэг халдвар зөөвөрлөгдсөн. Энэтхэг улсаас ирж, Дорноговь аймагт тусгаарлалтад байсан иргэн юм. 585 тохиолдлын 478 нь Улаанбаатарт, орон нутагт 106 тохиолдол байна.
Мөн есөн хүн нэмж нас барснаас нас баралт 193 хүн болоод байна. 64-91 насны хүмүүс коронавирусийн нэн хүнд хэлбэрээр эмчлүүлж байгаад нас барлаа. Түүнчлэн 1548 хүн эдгэрлээ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.