АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга БНХАУ-д болох олимпыг бойкотлохыг уриалжээ

Мягмар гарагт (2021.05.18) АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси АНУ-ын тал 2022 онд БНХАУ-д болох олимпыг дипломат аргаар бойкотлохыг уриалсан байна. Тэрбээр Хятадын албан тушаалтнууд хүний эрхийг зөрчиж буй хэргийг шүүмжилж, тус олимп оролцсон улсуудын удирдагч нар ёс суртахууны алдаа гаргана гэжээ.
Сүүлийн үед АНУ-ын Конгрессын гишүүд БНХАУ-д болох олимпыг бойкотлох эсвэл болох байршлыг нь өөрчлөх талаар үзэл бодлоо илэрхийлэх нь ихэссэн байна. Ардчилсан намын гишүүн Пелоси мягмар гарагт (2021.05.18) болсон Конгрессын уулзалтын үеэр улс орнуудын удирдагч нар 2022 оны олимпоос зайлсхийх хэрэгтэй хэмээсэн аж. Тэрбээр нэмж хэлэхдээ “Олимпын үед Хятад улс руу айлчлан БНХАУ-ын засгийн газрыг хүндэтгэсэн зүйл хийхгүй байцгаая” гэсэн байна.
2018 онд НҮБ-ын хараат бус зөвлөл мэдэгдэхдээ Хятадын Шинжаан мужид нэг сая Уйгарууд болон бусад Лалын шашинтнуудыг хорих лагерьт төвлөрүүлсэн талаар найдвартай мэдээлэл хүлээн авсан хэмээжээ. Бээжин тэдгээр байгууламжуудыг экстремизмтэй тэмцэх сайн дурын сургалтын газрууд гэж хариу мэдэгдсэн.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
olimpizm uls toroos angid bh yostoi uymsan,ene amerik gej bugdiig oorsdiin erhsheeld oruulah sanaarhalaa orhihgui uym aa
Your place is valueble for me. Thanks!…