
Цар тахлын улмаас нэг жил өнжиж, нэг жил зурагтаар бөх үзэж наадамласан монголчууд наадмын хүлээлттэй байна.
Цар тахалтай цаг үед наадмаар яах юм гэх хэсэг бий ч наадам бол Монголчууд бидний төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, өв соёлоороо бахдан цэнгэх их баяр билээ. Өнө эртний түүхтэй Монгол наадмыг ЮНЕСКО-д хүн төрөлхтний биет бус соёлын өвөөр бүртгэсэн байдаг.
Энэ жил Ардын хувьсгал ялсны 100 жилийн тэгш ой ч тохиож буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ жил наадмаа хийнэ гээд ам гарчихсан. Ямар ч байсан наадамлах нь.
Гэтэл бөхийн барилдааны олон жлиийн маргаан, допингийн асуудал одоо хэр шийдэгдээгүй л байна. 2019 оны наадмаар допинг илэрсэн улсын аварга Э.Оюунболдын асуудал Ерөнхийлөгчийн ширээн дээр 2019 оны аравдугаар сард очоод бараг гурван жил болох нь ээ.
Аргаа барсан МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлэв.
Тодруулбал, хоёр жилийн өмнөх допингийн асуудлаа яаралтай шийдэж байж дараагийн наадмаа маргаан будилаангүй хиймээр байгаагаа илэрхийлэв. Тиймээс 2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгохыг хүссэн юм.
Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга бөхийн допингийн асуудалд анхаарах сөхөөгүй улс төрийн албан тушаалын дайн тулаанаа хийж явна. Гурван жилийн өмнө ширээн дээр нь очсон бөхчүүдийн асуудлыг сөхөж хараагүй ч байж мэднэ. Уг нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч түүний хувьд монголчуудыг нэгтгэгч, үндэсний их баяр наадмыг талцал хуваагдалгүй байлгахад хамгийн ихээр анхаарч, шийдвэр гаргах ёстой хүн.
Гэтэл гурван жил байдаггүй. Гурван жилийн өмнө наадмын дараа энэ асуудал сөхөгдөхөд тухайн үед Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан З.Энхболд “Наад асуудал чинь лав л 2-3 жил болно” гэж байсан нь ёстой л биелэж байна.
Одоо сар гаруйн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох нь. Түүнээс өмнө энэ асуудлаа нэг тийшээ болгох эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга Э.Оюунболдын цолыг хураах асуудлыг шийдэхгүй явсаар Ерөнхийлөгчийн сонгууль болох аваас дараагийн сонгогдсон Ерөнхийлөгч цол хураах захирамж гаргаж таарах биз. Гэвч наадмаас өмнө амжих болов уу даа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hulgaich jenkood Saad bolohgui yum gj bhgui m daa
БАТТУЛГА ЕР НЬ АЖЛАА МЭДДЭГ ЮМ УУ. ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. ХЭДЭН ТЭНЭГ ХОРЧИН ЗӨВЛӨХҮҮДИЙНХЭЭ ҮГЭЭР Л АЖЛАА ЯВУУЛСАН. ХУУЛЬД ХОРИГ ТАВИХААС ӨӨР ЮУ БАЙХГҮЙ. ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД. МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛОО ГЭСЭН ХҮН Л БИДЭНД ХЭРЭГТЭЙ
Цолы нь хурдан хураахгүй яасан юм бэ? гээд уурлаад байгаа юм уу?
Энэ хэдэн илүүдэл жинтэй нөхдүүд Монголынхоо төрт ёс уламжлал, өв соёлыг тэртээ тэргүй гутаачихаад одоо олон юм яриад яах вэ дээ одоо. Цол гэхээр найраа гэдэг үг л санаанд орж байна даа