СПОРТ

БАЙР СУУРЬ: “Тамирчдын амжилт, амьдралыг МЧБХ, хэдхэн дасгалжуулагч үзэмжээрээ шийдчихлээ”

Монголын чөлөөт бөхийн холбооноос “Токио-2020” олимпын наадамд хэн, хэнийг оролцуулахаар сонгосноо өчигдөр албан ёсоор зарлалаа. Улмаар олимпын эрх авсан есөн тамирчныг буюу эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Т.Тулга, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Б.Хонгорзул, 62 кг-д Х.Болортуяа, 68 кг-д С.Батцэцэг, 76 кг-д О.Бурмаа нарыг шууд оролцуулахаар болсон юм.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас ямар нэгэн сорил хийлгүйгээр эрх авсан бөхчүүдийг шууд оролцуулахаар дасгалжуулагчдын саналаар шийдвэрлэснээ МЧБХ-ноос мэдэгдсэн.

Ямар ч спортын тамирчдын хувьд хамгийн чухал тэмцээн бол олимп яах аргагүй мөн. Олимпын дэвжээнд түрүүлэх, медаль хүртэх нь битгий хэл эх орноо төлөөлөөд барилдах нь нэр төрийн хэрэг. Энэ удаа дээрх есөн эрхэд хэнийг сойхоо сорил хийлгүй сонгосон нь дасгалжуулагчдыг, тамирчдыг, спортын хүрээнийхнийг талцуулаад буй.

Манай тамирчид 2019 оны ДАШТ, Алматы, Софигийн олимпын эрхийн тэмцээнээс “Токио-2020”-ийг зорих “тийз”-ээ захиалсан.

ЭРХ ОЛГОСОН ЯМАР ТЭМЦЭЭНД ХЭНИЙГ ОРОЛЦУУЛСАН БЭ

Эндээс харахад олимпын 12 жинд эрх авах боломжийг жин тус бүрийн гол тамирчдад тэгш олгосон гэж дүгнэж болохоор. Мэдээж ДАШТ-ээс Т.Тулга, С.Батцэцэг нар эрх өвөртөлсөн тул удаах хоёр тэмцээнд эрэгтэйчүүдийн 65, эмэгтэйчүүдийн 68 кг-д өөр тамирчин оролцуулаагүйг тодотгоё.

Олимпод зодоглох бөхчүүдийг сорил хийлгүй сонгосон талаар хэн ямар байр суурьтай байгааг сонирхуулъя.

О.НАСАНБУРМАА: ДАХИАД ҮЗЭМЖЭЭР ШИЙДСЭНД БИ ГОМДОЛТОЙ БАЙНА

(ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин)

Би ОХУ руу тэмцээнд явж байна. Яг хилээр гарч яваад ийм шийдвэр гарсныг сонслоо. Олимп дөрвөн жилд нэг удаа болдог. Жил бүхэн зохион байгуулдаг ДАШТ биш. Олимпод түрүүлэх, амжилт гаргахын төлөө л зүтгэсээр, хөдөлмөрлөсөөр өдий хүрсэн, би. МЧБХ, дасгалжуулагч нар олимпод оролцох тамирчдыг сорил тэмцээнээс сонгоно гэсээр өдий хүрсэн мөртлөө байхгүй хойгуур гэнэт ийм шийдвэр гаргачихлаа. Би сорилт хийнэ гээд өнөөдрийг хүртэл бэлтгэлээ тасралтгүй хийж байсан юм.

Аливаа зүйл шударга, тодорхой байх ёстой. Монголын чөлөөт бөхийн холбоо, дасгалжуулагч нар ямар ч шийдвэргүй, хатуу байр суурьгүй, цаг тулсан шийдвэрүүд гаргаж байгаад бухимдаж байна.

Бүх юм анхнаасаа хэлсэн, ярьсныхаа дагуу, нээлттэй, тодорхой, шударга байвал ямар ч тамирчин гомдол гаргахгүй. Ер нь тэмцээн болгоны өмнө шахам ийм заваарсан юм болдог. 2012 Лондоны олимпод яасан билээ. Би С.Батцэцэг хоёр удаа ялж, ДАШТ-д оролцоод медаль авсан. Дараа нь УАШТ-д би түүнд ялагдсан. Тэгэхэд ямар ч сорил хийлгүйгээр С.Батцэцэгийг Лондоны олимпод шууд оролцуулсан шүү дээ. Гэтэл энэ удаа мөн ийм болчихлоо. Дахиад эрх мэдлээр далайлган, үзэмжээр сонгосонд би гомдолтой байна.

Г.МАНДАХНАРАН: АМЬДРАЛ, АМЖИЛТАА ӨӨРСДӨӨ ШИЙДЭХ БОЛОМЖ ТАМИРЧДАД ОЛГОСОНГҮЙ

(ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин)

Олимп бол тамирчны амжилт, амжилтыг шийдэх чухал наадам. Хэдхэн дасгалжуулагч нар сууж байгаад тамирчдын амжилтыг, амьдралыг үзэмжээрээ шийдчихлээ. Тамирчид бид өөрсдийнхөө хүчээр амьдралаа шийдэх, олимпын дэвжээнд барилдах боломж, бололцоо олгосонгүй. Зарим дасгалжуулагч нарын байж байгаа байдал л ийм байна. Ямархуу байгаа нүүр царай нь л энэ.

Би гомдолтой байна. Сорил барилдаан хийгээд, Тулгад би ялагдсан бол би өөртөө л гомдохоос өөр аргагүй. Элдэв юм ярих утгагүй. Гэтэл тэгсэнгүй, шууд үзэмжээрээ шийдчихлээ. Тодорхой хэмжээний эрх мэдлээр далайлгачихлаа. Тулга бид хоёр хоорондоо нэг удаа барилдсан. Олимпын эрхийн авсан жинд нь би түүнийг 2020 оны УАШТ-д ялсан. Цар тахлын улмаас дахиж хүч сориогүй.

Миний сүүлчийн боломж Токиогийн олимп байсан юм шүү дээ. “2024 оны олимпод дутуугаа гүйцээнэ” гэх боломж надад байхгүй. Одоо өөр юу хэлэх вэ дээ.

Ц.БАЯРСАЙХАН: ШАВЬ МИНЬ ОЛИМПОД БАРИЛДАХ БОЛОМЖОО АЛДСАН Ч ОЛОНХЫН ШИЙДВЭРИЙГ ХҮНДЭТГЭНЭ

(Үндэсний шигшээ баг, “Хасу мегастарс” клубийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч)

Цар тахалтай, нөхцөл байдал хүнд байхад сорил хийлгэхгүй байх бодолтой байсан юм, бид. Хэдийгээр 57 кг-д Б.Хонгорзулын оронд миний шавь А.Батцэцэг олимпод оролцох боломжтой байсан ч би сорил хийхгүй байхыг дэмжсэн. Шавийнхаа төлөө би наана, цаанатай, алсын хараатай хандах хэрэгтэй. Шавь Өнөрөө (П.Өнөрбат)-д маань багаас нь боломж олгосон олимпын медальтан болох боломжтой байсан гэж би харамсаж явдаг. Хэдийгээр залуу, туршлага багатай ч Б.Хонгорзулыг олимпод оролцуулж яагаад болохгүй гэж.

Дасгалжуулагч нар сорил хийлгүй сонгохыг дэмжээд, олонхын саналаар шийдлээ. Би яах вэ дээ. Шавь А.Батцэцэг маань миний хувьд төрсөн охиноос өөрцгүй. Амжилтад хүргэхийн төлөө бүхнээ зориулна. Гэхдээ 2020 оны УАШТ-д Б.Хонгорзул түрүүлэхдээ А.Батцэцэгийг ялсан. Нэгэнт шавийг маань ялаад улсын аварга болсон, олимпын эрхээ авсан болохоор харамсах юм алга.

З.ДҮВЧИН: СОРИЛ БАРИЛДААН ХИЙЛГЭХ САНАЛТАЙ БАЙСАН Ч ДЭМЖИГДСЭНГҮЙ

(Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч)

Энэ талаар МЧБХ, шигшээ багийн дасгалжуулагч нараас л асуу. Хэрвээ сорил барилдаан хийсэн бол олимпод оролцох болзол хангах боломжтой хэд, хэдэн шавь надад бий. Э.Гантуяа, Ш.Түмэнцэцэг нар хоёр жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцоогүй. Э.Сумъяа, хүнд жинд бас нэг шавь бий. Э.Гантуяагийн гаран дээр юм гараад, УАШТ-д оролцож чадаагүй. 2019 оны ДАШТ-ээс хойш нэг ч тэмцээнд оролцоогүй. Э.Сумъяа өнгөрсөн хугацаанд алдаа, оноогоо яаж цэгнэж, форм хэр сайтай байгааг надаас өөр хүн мэдэхгүй. Сорил хийсэн бол яах байсан юм билээ.

Олимпод барилдуулах тамирчдыг сорил барилдаан хийлгээд сонгох саналтай байлаа, би. Тэгвэл шударга. “Тэгэхгүй ээ, шууд сонгоно” л гэчихлээ. Одоо яах вэ дээ.

Б.ИДЭРСАЙХАН: СОРИЛ ХИЙЛГҮЙ СОНГОСОН НЬ ЗӨВ ШИЙДВЭР

(Х.Болортуяагийн дасгалжуулагч)

Риогоос Токиогийн олимпын циклд МЧБХ, чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нар тамирчдын анхны багш нартай үнэхээр сайн хамтарч, уялдаа холбоотой ажилласан. Олимпын эрх авах боломжоор бүх тамирчныг хангасан. Шавийнхаа жин болох 62 кг-ын талаар би тодотгоё. Эхлээд Азийн эрхийн тэмцээнд С.Цэрэнчимэдийг оролцуулсан. Чимэдээ эрхээ авч чадаагүй. Дараа нь олимпын эрхийн дэлхийн тэмцээнд шавь Х.Болортуяа маань мөнгөн медаль хүртэн, олимпын эрх авсан.

Эмэгтэй тамирчдаас ганцаархнаа үлдээд яаж эрх авсныг хүмүүс сайн мэднэ. МЧБХ, шигшээ багийн дасгалжуулагч нар шинэлэг бодлогоор ажиллаж буйд би их олзуурхаж байна.

Олимпын эрх авах боломж С.Цэрэнчимэдэд олгосон уу, олгосон. Ашиглаж чадаагүй.

Шавь маань өнгөрсөн жил Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”, Польшийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн. Дөнгөж гарч ирж буй залуу тамирчин. С.Цэрэнчимэдээс туршлага дутуу, залуу. Гэхдээ олимпод амжилт гаргах боломж, нөөц шавьд минь бүрэн бий. Тиймээс би өнөөдөр (өчигдөр) олимпод оролцох тамирчдыг сорил хийхгүй, шууд сонгохыг дэмжлээ. Тэгсэн хамгийн зөв гаргалгаа.

Анхны шавь маань олимпод оролцохоор болсон нь Х.Болортуяа. Би Эрдэнэт хотод 16 жил дасгалжуулагчаар ажиллаж байна. Унаган шавь минь олимпод оролцохоор боллоо. Х.Болортуяа 2008 онд, 12 настайдаа миний шавь болж байлаа. Миний удирдлагад чөлөөт бөхийн 13 жил хичээллэж байгаа. Ямар ч байсан бэлтгэлээ сайн хийгээд, олны итгэлийг амжилтаар хариулахын төлөө шавьтайгаа хамт хичээнэ ээ.

Ц.ХОСБАЯР: УЛСЫН ЦОЛТОЙ ХОЁР НӨХӨР БҮХ ЮМЫГ ШИЙДЧИХЛЭЭ, САМАРЧИХЛАА

“Гавьяат дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч)

Олимпод оролцуулахаар сонгогдсон тамирчид УАШТ-д ямар амжилт гаргасныг хүмүүс сайн мэднэ. Зарим нь медаль аваагүй, уг нь. Бэхбаяр жингээр хасагдсан, Х.Болортуяа V байрт орсон. Зарим бөх УАШТ-д фактласан, манай С.Цэрэнчимэд олимпын эрхийн тэмцээнд фактласан.

Олимпын өмнө сорил хийгээд тамирчдаа сонгоё гэдэг дээр санал нэгдчихсэн, тодорхой болчихсон байсан юм шүү дээ. 2020 оны нэгдүгээр сараас хойш МЧБХ-нд Дасгалжуулагчгүй зөвлөл гэж байхгүй. А.Энхээ ах, Болороо эгч (Болормаа) хоёр Бэхбаяр дээр гараа өргөчихөөд л явчихсан. Сорил хийе, шударга байя гэж хэлээд, ятгаад барсангүй. Нэгэнт ялагдсан юм чинь одоо юугаа хэлэх вэ дээ.

Сорил хийхийг надаас гадна яг эмэгтэй тамирчидтай гардаж ажилладаг гурван дасгалжуулагч дэмжсэн. Эрх авсан эрэгтэй гурван тамирчныг олимпод шууд оролцуулъя, эрэгтэй тамирчдыг сорилт хийлгээд сонгоё гэдэг саналыг анх З.Дүвчин багш гаргасан. Би, Сүхээ ах (Сүхбаатар), Дарханы Баярсайхан дэмжсэн. Монголын эмэгтэй чөлөөт бөхийг хөгжүүлэхэд гол нуруу нь болж яваа дөрвөн гавьяатын саналыг улсын начин цолтой хоёр нөхөр, зарим багш нартай юу ч биш болгочихлоо. Риогоос Токиогийн олимпын циклд, бүхэл бүтэн дөрвөн жил хөдөлмөрлөсөн, зүтгэсэн хөдөлмөрийг улсын цолтой хоёр нөхөр самарчихлаа. Үүнд олимпод сонгогдсон, сонгогдоогүй үлдсэн тамирчдын аль ч нь буруугүй. Хор хутгасан, шударга бус шийдвэр гаргасан МЧБХ, зарим дасгалжуулагч нарын л буруу.

Ц.ГАНТӨГС: БҮХ ТАМИРЧИНД ТЭГШ БОЛОМЖ ОЛГОСОН

(“Арслан” клубийн дасгалжуулагч, Т.Тулгын багш)

Монголын чөлөөт бөхийн холбооноос олимпын эрх авах, олимпод оролцох боломжоор бүх тамирчныг тэгш хангасан. Тамирчдыг сорил хийлгүй сонгохыг олонхын саналаар шийдсэн. Өнөө цагт нөхцөл байдал ямар байгаа билээ. Цар тахлын халдвар хүнд байгаа шүү дээ. Олимпын эрхийн тэмцээнд жин жингийн гол тамирчдыг оролцуулсан. Ганц нэгхэн жин дээр л хүмүүсийн бодол талцаж байгаа болов уу. Түүнээс биш тамирчид гомдоллоод, олноороо шүүмжлээд байгаа юм байхгүй ээ.

Ер нь анзаараад байхад эмэгтэйчүүдийн 68 кг дээр хамгийн их эргэлзэх шиг боллоо. С.Батцэцэгийн дасгалжуулагч З.Дүвчин багш “Сорил барилдаан хийе” гэсэн шүү дээ. Олонхын саналаар дэмжигдээгүй л болохоос. Үзэмжээр, хэн нэгний эрх ашгийн төлөө бус цаг үетэйгээ уялдуулж, олонхын саналаар гарсан шийдвэр гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Басхүү
Басхүү
5 сар 25, 2021 09:16

Маш зөв шийдвэр байна. Ер нь тухайн хүний хөдөлмөрлөж байж авсан эрхийг хэн нэгэн хажуунаас нь сорил нэртэй шүүгчтэй нийлж луйвардаж дэлхийн аварга Азийн наадамд явсан тохиолдол байгаа шүү. Олимпийн эрхийн төлөө барилдчихаад авч чадаагүй сулхан Хятад Казах бөхчүүдэд ялагдчихаад эрхээ авсан хүнтэй сорилго хийнэ гэдэг утгагүй. Монголын чөлөөт бөхийн холбоо зөв шийдвэр гаргасан байна. амжилт хүсье.

Зочин
Зочин
5 сар 25, 2021 10:05

Уучлаарай жишээ нь эрх авсан Тулга хүү маань Мандахыгаа ялаагүй шүү дээ тэгэхээр ялах хүн нь байхад ялагдаад баыгаа хүнийг явуулах нь ямар вэ, тэгэхээр л сорил гь зөв эрэгтэй 65 кг юм дөө нөгөө 2 тодорхой

Басхүү
Басхүү
5 сар 25, 2021 10:17

Мандахнаран 18 сарын өмнө Тулга гэж хүүг ялсан. Одоо жин нь 80 кг гарсан. Жин хасахад хэцүү.

Зочин
Зочин
5 сар 25, 2021 10:40

Зөв шийдвэр байна. Эрх авсан бүгд боломжийн сайн барилдана бусад бөхчүүд бүгд боломж байсан одоо болоо. Харин сайн бэлтгэлийг нь сайн ханг�##�цаад өгнө үү

Зочин
Зочин
5 сар 25, 2021 10:56

Зөв шийдвэр . дасг�##�жуулагч нар боль наад хэрүүллээ. Басхүү гуай зөв ярьж байна.

Ж.Энхбаяр
Ж.Энхбаяр
5 сар 25, 2021 11:06

Ямар нэг юм болоход заав�##� хэрүүл хэл ам хийж байдаг жишиг тогтжээ.Энэ олимпод явна гээд зүтгээд байгаа хүмүүс эрх авах тэмцээнд очиж байж эрхээ авцгаасан.О.Насанбурмаа УАШТ дээр хожиж яваад цэвэр даруулсаныг бид бүгд л харсан шүү дээ,юугаа яриад байгаа хүн бэ,Г.Мандахнаран эрх олгох тэмцээнээр эрхээ авч чадахгүй л байсан ш дээ

Б. Батцэнгэл
Б. Батцэнгэл
5 сар 25, 2021 11:08

Зөв шийдвэр . дасг�##�жуулагч нар боль наад хэрүүллээ. Басхүү гуай зөв ярьж байна.

Амгаа
Амгаа
5 сар 25, 2021 11:50

Энэ шийдвэр маш зөв цар тах�##� гээд тэмцээн ур�##�даан цөөхөн болсонч гэлээ бүх тамирчидад тэгш эрх олдож эрхийн төлөө тэмцээнд орсон шүү дээ Мандахнаран одоо хэцүүл дээ нас 40 дөхөж явна жин 80 гарчихлаа маш их жин хасна тэгхээр чинь настай хүн чинь ядр�##�таа дийлэхгүй Тулга нь дээр байх Насанбурмаа бол угаасаа Батцэцэгт хамгийн сүүлд цэвэр ялагдсан ер нь Батцэцэг нь хамаагүй дээр л дээ за тэгээд хэл үгүй шиг л явуулж үз тамирчидын сэтгэл санаанд нөлөөлнө шүү дээ амьжилт хүс ягаад заав�##� нэгнээ хэмэлээд байдаг юм Бэхбаяр чи эрэгтэй найдвар шүү Бурмаадаа амьжилт хүсье аз нь шовоогоод хүрэл авчих юм бол тэгээд 40 жил хөлсөө урсгасаны чинь хариу тэр шүү дээ

Gueat
Gueat
5 сар 25, 2021 11:56

Mandakh yamar bux we gedgiig ul dayar xarsan. Yarix yumguiee. Ene jil xarin form, jin ni yamar baigaa yum boldoo. Tulga bas mundag bux gedgee ungursun jiliin delxii avargad xaruulj 4t orson. Ungursun delxii awarga India-n bux yalj yawaad daruulchixaagui bol yadaj mungu awchix baisan baix. Nadad bol eregteichuudees Tulgaas gordij bainadaa. Emegteichuud bol gerelteitei baigaa xen ch yawsan demjin baina

Чөлөөтэй бөх
Чөлөөтэй бөх
5 сар 25, 2021 13:21

Сайн байна уу? Энэ шийдвэр зөвөө. Угаасаа судлагдсан бөхөөр бол ахмад настай бөхчүүд явахгүйш дээ. Эрхийн тэмцээнүүдийг харахад эхлээд дэлхийн аваргаас эхлээд манай аваргууд л явсан байна тэгээд эрх авч чадаагүй тиймээс ЧБХ зөв шийдвэр гаргаж судлагдаагүй з�##�уучуудыг оруулснаар эрхээ авсан байна. Ж нь: Насанбурмаа хэнд гомдол гаргаж байгаа юм. Батцэцэгт 10:00 даг чинь үнэн биздээ. Тэгэж их гомдоод байгаа юм бол дүү нартаа туслаад заагаад явсан нь дээр байхаа.

Зочин
Зочин
5 сар 25, 2021 14:15

Жингийн цуваа явна аа
Жингэр нохой хуцна аа

зочин
зочин
5 сар 25, 2021 14:37

Жаргахнарангийн матрын нулимс бол ёстой яршиг л байна, одоо олон үггүй �######�сан нь дээр биз, харин эмэгтэй баг дээр бол �######�шгүй сорилт хийж үзэх ёстой байсан байхаа

Zochin
Zochin
5 сар 25, 2021 18:22

Zugeer l sorilogo barildaanaar ymar ch margaangui bolno sh dee. Hen chadaltai ni hojood l yvag l dee.

Zochin
Zochin
5 сар 25, 2021 18:25

Ene yvj chadaagui humuus erh olgoh temtseend bugd oroltsson bol sorilogo yvuulah shaardlaga baihgui.

эгэл
эгэл
5 сар 25, 2021 18:42

Бие биеээ байнга хэмлэдгээ больцгоож шийдвэр гарсан бол дагацгаа. Хэрүүлээр ажил чинь сайн явдаг байсан бол үр дүн гарахаар болсон шүү. 2 сар 15 хоног тэвчицгээгээч, тэгээд олимпийн дараа чөлөөт бөхийн холбооны удирдах бүрэлдэхүүн, шигшээгийн дасг�##�жуулагч нарыг бол �######�шгүй солих хэрэгтэй. Эрх авсан тамирчиддаа амжилт хүсье, золбоотой цог хийморьтой шийдэмгий дайчин барилдаарай барилдааны төгсгөл сайн хийгээрэй Дахин амжилт хүсье

Зочин
Зочин
5 сар 25, 2021 22:22

За битгий солиорцгоо. Юун сорил. Монголын төлөө хариуцлага хүлээх дасгуулагч нар яагаад шийдэж болохгүй гэж. Амжилт гаргаж чадахгүйн байж ш�##� ш�##� хийж байх боль

Зочин
Зочин
5 сар 25, 2021 22:35

Eedde soriloo hiiged tamirchda taltsuulahgvil shiidchwel yaasan ym boldoo Duvchin bagsh soril hiiy gj bgam bol ydaj 68 kg 3 barildaan hiisen n zow boluuda tghgvi bol 2la erhee awsan bhad 21 oni temtseend 20 oni ulsin awargin shiidwereer bolkuuch ym shg sanagdah ym

Үнэн
Үнэн
5 сар 25, 2021 22:47

Насанбурмаа минь одоо болох байхоо . 2 тойрог барилдаж барахгүй хялаагаад унадаг болсоон. Чи минь хэл амаараа л барилддаг болсонуу.

Ц
Ц
5 сар 25, 2021 23:03

Ойлгосонгүй

Зочин
Зочин
5 сар 26, 2021 00:43

2 sard soril hiih getel Aldar-iinhan hiilgeegui gee biz dee

Зочин
Зочин
5 сар 26, 2021 23:48

Хосоо одоо болио чи Цэрэнчимэд боломжоо ашиглаж чадахгүй Мандахын жин 80 дөхсөн бгаа худлаа жүжиглээд сенсаацлаад бхын.. Түвшинтулгад бол бүүр маш ашигтай боломж бсан бас ашиглаж бадаагүй ..Насанбурмаагаас Батцэцэг илүү үзнэ .. Тамирчин хүүхдүүддээ амжилт хүсээд явуулчихаж чадахгүй ш�##�чигнаад бхын Хосоогийн шавь нараас олимпийн бзрэлдэхүүнд ороогүй болохооо бүүр өө хайгаад худлаа ш�##�чигнаад бхын .. Ёстой Алдраас бусад баг болгоноос таимрчид орсон болохоор

Бөх сонирхогч
Бөх сонирхогч
5 сар 28, 2021 09:34

Насанбурмаа чинь бас эрх авсан юм биш үү? Батцэцэг олимпод очоод мултарв�##� яах юм. Иймээс тэр 2 г дараа хэл амгүй шударга байх үүднээс сорил хийлгэчихвэл яасан юм бэ?

Зочин
Зочин
5 сар 28, 2021 11:22

Эрэгтэй тамирчдын хувьд сорилгүй шийдэг юм байж.Эмэгтэй 68 дээр тэр тусмаа сорилт хийх нь зөв.Батцэцэг урьд нь насанбурмаагипн эрхээр явсан тэнд хэн хохирсон бэ? Тамирчин л хохирч байгаа, Олон жил барилдачихахд Олимпд амиа тавилгүй яаххвдээ,Одоо эсрэгээрээ батцэцэг эрхэ авсан юм бол бүрсорилгүйнасанбурмаа явсан ньзөв биздээ, Энэ 2 маань насны хувьд 2уулааадилхан 31,32т хүмүүс

Холбоотой мэдээ

Back to top button