НИЙГЭМ

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа

Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-ны пүрэв гарагт Засгийн газрын ээлжит хуралдаж байна. Хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар урьдчилсан мэдээлэл өгөв.

Түүний мэдээллээр:

  • “Хүүхдүүдэд вакцин хийх боломжтой эсэхийг үргэлжлүүлэн судалж байна. Харин жирэмсэн эхчүүд өөрсдийн сайн дурын шийдвэр дээр үндэслэж, “Pfizer” вакцин хийлгэж болно.
  • Зургадугаар сарын 1-нээс агаарын хилээ нээх чиглэл авч ажиллаж байна. Харин эх орондоо ирж буй монголчуудад заавал вакцин хийлгэсэн байх шаардлага тавихгүй.
  • Орон  сууцжуулах хөтөлбөрийг онцгойлон анхаарч ажиллаж байна. Хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх, тусгайлсан төрийн бодлого гаргах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө. Нэг тулгамдаж буй бэрхшээл нь дэлхийн зах зээл дээр арматурын үнэ бараг хоёр дахин өсөн. Энэ үнийг тогтворжуулах боломжийг судлах ажлын хэсэг байгуулна.
  • Токиогийн олимпод оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэлээ. Мөн олимпын шигшээ багийн тамирчдын цалинг зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30 хүртэл 1.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэх, цаашид 1.2 сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ. Харин дасгалжуулагчдынх нь цалинг 1.5 сая төгрөг болгоно” гэж яригдлаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button