Нийгмийн

“Эмнэлэгт цусны нөөц байсан ч хөлдүү байсан тул эхийг аварч чадаагүй”

Ховд аймгийн Булган суманд эх, нярай энджээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 29-ний өдөр тус сумын Алагтолгой багийн иргэн Э сумынхаа нэгдсэн эмнэлэг дээр ирж, эмчтэй уулзжээ. Энэ үедээ тэрбээр кесар хагалгаа хийлгэх хүсэлтэй байгаагаа хэлсэн ч хагалгаа хийх заалт байхгүй, өвдөхөөрөө ирээрэй гэж хэлээд буцаажээ.

Ингээд 00:00 цагт Э нөхөр хадам ахын хамт нэгдсэн эмнэлэгт амаржихаар очсон байна. Харин хэсэг хугацааны дараа эмч нарыг гэрээс нь аваад ир гэсний дагуу талийгаач нөхөр, анхтайгаа хамт эмнэлгийн 6 эмч ажилтныг хувийн унаагаараа эмнэлэгт зөөж авчиржээ. Гэсэн ч үүрийн 04:20 цагийн үед эх их хэмжээгээр цус алдаж, хүүхдээ төрүүлээд нас баржээ. Тухайн үед эмнэлэгт цусны нөөц байсан хэмээн тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, мэс заслын их эмч Т.Түмэнбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэхдээ хөлдөөгчид хөлдүү байсан тул талийгаачийг аварч чадаагүй аж. Талийгаач 4.8 кг охин төрүүлсэн бөгөөд охин хоёр хоногийн дараа буюу тавдугаар сарын 2-нд мөн нас барсан юм.

Энэ талаар талийгаачийн нөхрийн ах Khovd.mn сайтад ийн ярьжээ. “Нярайн цогцос хоёр хоног халуун өрөөнд байсан учраас бид гэрээсээ хөлдөөгч авчран нярайнхаа цогцсыг хийсэн. Нярайн цогцосыг би харсан. Тэр халуун өрөөнд удаан байсан учраас сормуус нь нээлттэйгээ хатчихсан байсан” гэжээ.

Одоогийн байдлаар төрөлтийн дараах цус алдалт юунаас болсныг эцсийн байдлаар тогтоогоогүй байгаа юм.

Н.НҮРЗЭД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 27, 2021 18:18

Ямар хариуцлагагүй байна. Төрөхийнхөн чинь байнга эхтэй зөвлөлдөж бараг яах вэ гэдэг болсон. орчин үед эх нь хаг�##�уулыя гэвэл хаг�##�даг болсон. Жирэмсэн эхэд гэнэтийн бэлтгэлтэй байх үүднээс цус хамаг юмаа төлөвлөдөг. Арай л хариуцлагагүй байна. Дараа нь тэр ганц нярай хадг�##�ах газар байхгүй. Нүдийг нь ч аниулчих сэтгэлгүй хүмүүс Монголд байна гэхээр үнэмшмээргүй юм. Ичихгүй ярилцлага өгөөд зогсож байдаг. Та нарт хэлэхэд орчин үед ээж нь хаг�##�уулъя гэвэл хаг�##�уулдаг болчихсон цаг шүү ! Эмч нар харж байж болъё гэдэг ч ээж нь тэгж ам нээсэн бол заав�##� харг�##�заж үздэг болчихсон. Хаг�##�аад л гаргаад ирдэг.Тухайн ээлжинд ажилласан бүх хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэж бодож байна. Цус хөлдүү байсан хэний буруу. Бүгд хийсэн ажилдаа хариуцлага үүр ! 2 хүний амь !

Холбоотой мэдээ

Back to top button