Нийгмийн

Э.Ананд хүү нуруу нугаснаас гадна цусны хорт ХАВДАРТАЙ болох нь батлагджээ

Найман настай Э.Ананд хүү монголчуудынхаа цуглуулсан хандиваар эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Тэрээр одоо 14 хоногийн тусгаарлалтаа дуусаж, эмчлүүлэх эмнэлэгтээ ирж хэвтжээ.

Тэрбээр багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон бөгөөд бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн, шингэнээ гаргадаг буйгаа мэдрэхээ больсон юм. 

Монголд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд эцсийн найдвар нь БНСУ-ын эмнэлэг болоод байсан. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн бөгөөд хандивын аян зохион байгуулснаар монголчууд маш хурдан хугацаанд нэгдэж, эмчилгээний зардал болох 380 сая төгрөгийг бүрдүүлж чадсан.

Харин цагийн өмнө Э.Ананд хүүгийн ээж өөрийн цахим хуудаснаа цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр хүү нь Нуруу нугасны хавдраас гадна Цусны хорт хавдартай гэдэг нь батлагдсан тухай бичжээ.

Тэрбээр “Сайн байцгаана уу, нийт Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өчигдөрхөн Ананд хүү бид 2 тусгаарлалтаас гараад эмнэлэгтээ ирлээ гэдэг баярт мэдээ дуулгаж, ирэх долоо хоногт хагалгаанд орохоор төлөвлөгдөж байсан боловч хагалгааны өмнөх цусны шинжилгээгээр санаанд оромгүй онош гарлаа. Ананд хүү маань цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр Нуруу нугасны хавдраас гадна Цусны хорт хавдартай гэдэг нь батлагдаж тэнгэр нурах шиг л боллоо. Иймд сайхан сэтгэлт Монголчуудаасаа дахин нэг удаа хүү бид хоёрт тусламжийн гараа сунгаач гэж хүсэх гэсэн юм. Та бүхэн хандивын аянаа битий зогсоогоорой. Хүү бид 2 одоо Сөүл Самсунг эмнэлэгт хэвтэж бгаа бөгөөд өнөөдрөөс хими эмчилгээндээ орж эхэлнэ ээ” гэсэн байна.

  • Солонгос дахь утас: 010 5651 9510 /Ээж Ц.Даваа/
  • Солонгос данс: 2954 01 01 236058 КВ банк. Цогтбаатар Даваа.
  • Монгол данс: 5447233328 Хаан банк эмээ Цэцэгжаргал
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яаж бичээд байгаа юм бэ? Бичиж байгаа юмаа эргэж хардаггүй юм уу?

зочин
зочин

Бид Анандад чадах чинээгээрээ туслахыг бодно.
Одоо улс, улсын их хурлын гишүүд, том компаниуд тусламжийн гараа сунгаачээ. Энэ хөөрхөн хүүг аварья.

Иргэн
Иргэн

Иймэрхүү хүмүүсдээ улсаас тодорхой хэмжээний тусламж үзүүлж баймаар юм. УИХ гишүүд, ЖДУ чид, улсаас хууль бусаар идсэн уусан хүмүүс тусламаар юм. ( Ер нь ЖДУ с мөнгөө авч ийм хүмүүст туславал зүгээр дээ)

Холбоотой мэдээ

Back to top button