НИЙГЭМ

“Надад тоглоом явуулсан бүх монголчууддаа баярлалаа”: Э.Ананд хүүгийн эмчилгээний зардал, хугацаа хоёр дахин сунажээ

Найман настай Э.Ананд хүү монголчуудынхаа цуглуулсан хандиваар эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Тэрбээр одоо 14 хоногийн тусгаарлалтаа дуусаж, эмчлүүлэх эмнэлэгтээ ирж хэвтээд буй юм.

Хүү эндээс явахдаа багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон бөгөөд бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн, шингэнээ гаргадаг буйгаа мэдрэхээ больсон байсан юм. Харамсалтай нь БНСУ дахь эмнэлэгт үзүүлсний нь дараа цусны хорт хавдартай болох нь мөн тогтоогджээ.

Бид Э.Ананд хүүгийн ээж Ц.Даваатай ярилцлаа.

-Хүүгийн биеийн байдал ямар байна вэ. Цусны хорт хавдартай хэмээн оношлогдсон гэж сонслоо шүү дээ?

-Хүү одоо химийн эмчилгээнд орж байгаа. Уг нь ирэх долоо хоногийн даваа гарагт үндсэн хагалгаанд орно гэж төлөвлөж байсан. Гэтэл анх ирж хэвтсэн эмнэлэг маань цусны шинжилгээгээр асуудал гарлаа, дахин нягтална гэж байсан. Ингээд цусны хорт хавдар байгааг оношилсон. Мөн ийм бага насны хүүхдэд цусын хорт хавдрын эмчилгээ хийх боломжгүй гэж хэлсэн.

Ингээд эмчлэх боломжтой олон эмнэлэг рүү хандахад “Сөүл самсунг” эмнэлэг хүлээж авна гэдгээ илэрхийлж, бид хоёр өчигдөр 18.00 цагт шилжиж ирсэн. Дахин шинжилгээ өгөхөд цусны хорт хавдар мөн байна гэсэн. Энэ өдрийн маргаашаас эхлээд яаралтай химийн эмчилгээнд орж эхэлсэн.

-Монголд цусны хорт хавдар гэж онош илэрч байгаагүй гэж үү?

-Бид гуравдугаар сард ЭХЭМҮТ-д цусны шинжилгээ өгөхөд, эмч цусны цагаан эс нь жаахан өндөр гарчихаж. Жаахан үрэвслийн гаралтай зүйл байгаа байх, антибиотик тариад зүгээр болчих байх гэсэн. Тэр үед жаахан хянуур хандчихсан бол бид хэд БНСУ-д ирэхээсээ өмнө ядаж сэтгэлийн бэлтгэлтэй байх байсан байх /уйлав/.

-Төлбөр мөнгөний асуудал нь хэрхэж байна вэ?

-Анх тооцоолж байснаас хоёр дахин нэмэгдэж магадгүй гэж хэлсэн. Сүүлд хийгдсэн шинжилгээнүүд нийлээд 15 сая вон болсон. Химийн эмчилгээ хэдэн удаа хийгдэх нь тодорхойгүй байна. Орчуулагчаараа дамжуулаад нэлээн тандаж үзэхэд 2.5 дахин нугарч магадгүй болсон. Мөн энд хоёр жил эндээ байж химийн болон туяа эмчилгээ хийлгэх юм билээ.

Зардал мөнгө давчихлаа. Онош өөр болчихлоо. ЭХЭМҮТ Монголдоо хамгийн том эмнэлэг. Жаахан хянуур байж болоогүй юм байх даа хэмээн харамсаж байна. Тухайн үед шинжилгээгээр цагаас эс өндөр гарахад л “Энэ юун үрэвсэл юм бол” гээд жаахан анхаарал хандуулсан бол.

-Араас тань очиж, сахиур хийлцэж өгөх ойр дотнын хүмүүс бий юү?

-Би өөрөө айлын ганц учраас нагац ах маань араас ирэхээр хөөцөлдөж байгаа. Виз нь хүлээгдэж байна. Би ч яах вэ, хүү маань бол эндхийн хоолонд хоолшихгүй байна. Аяга шөл ч гэсэн хийж идүүлбэл тун хэрэгтэй байна. Ойрхон байдаг бол туслаарай гэж эндэх монголчууддаа хэлмээр байна. Мөн ГХЯ, Элчин сайдын яаманд хандаж хэлэхэд ахын маань визийг гарахад туслаарай гэмээр байна.

Бид Ц.Даваатай ярилцаад Э.Ананд хүүтэй цөөн хором ярилцлаа. Э.Ананд “Бие одоохондоо гайгүй байна. Надад тоглоом явуулсан бүх хүмүүстээ баярлалаа” гэв.

  • Солонгос дахь утас: 010 5651 9510 /Ээж Ц.Даваа/
  • Солонгос данс: 2954 01 01 236058 КВ банк. Цогтбаатар Даваа.
  • Монгол данс: 5447233328 Хаан банк эмээ Цэцэгжаргал

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Battulga
Battulga
2021-05-28 20:17

Ahiin duu edgeneee za mongolchuudaa ene huug avarna shuu

Иргэн
Иргэн
2021-05-28 22:25

Ийм тохиолдолд ЭМЯ,ГХЯ иргэддээ туслах хэрэгтэй ш дээ. Эмчилгээний зардлыг улсаас хэдэн % ч гаргаж болдоггүй юм байх даа. Ард түмэн чадлаараа л тус�##�ж байна. Одоо тусгаар тогносон улс байна бяцхан хөөрхөн иргэнээ аварч чадахгүй арчаагүй юмаа. Яана даа! Идэх болохоороо хэдэн тэр бумаар нь иддэг байж энэ хүүд хэдэн зуун сая ыг гаргаад �##�тан амийг нь авраасай. Сонгуульд зарлагадаж байгаа улсын мөнгөнөөсөө өгөөсэй Хүрэлсүх, Эрдэнэ2.

saraa
saraa
2021-05-29 00:44

mongol uls havdariin tulburiig 100 % tuldug bolloo gesen hudlaa ymuu bi buruu oilgoson ym boluu negent handiv tsuglaad emchilgee ehelsen ym chin manai mongolchud tusa##aa huu mine edgene

иргэн
иргэн
2021-05-29 01:37

Ээ энэ жаахан хүүгийн амийг аврах юмсан даа. Чөмөг шилжүүлэн суулгаж болдоггүйн болуу. Тэрбумаар нь иддэг хув�##�зууд сохор зоос ч гаргахгүй, тэднийг харааад нэмэргүй. Харин ард түмэн минь бүгд бяцхан хүүд туслацгаая аа. 300 мянган хүн, тус бүр 1000 төгрөг өхөд л 300 сая т болно доо уг нь

Зочин
Зочин
2021-05-30 21:05

Харин тиймээ .Яг цагаа тулхаар тэр хууль нь хэрэгжихгүй юмдөө

Холбоотой мэдээ

Back to top button