СПОРТ
С.Мөнхбат: МҮБХ-ны тэргүүнээр бөх хүн сонгогдоосой

МҮБХ-ны “Их эе” өнөөдөр хуралдаж байна. Өнөөдрийн хуралд 250 гаруй төлөөлөгч оролцож байна. Ирц 70 гаруй хувьд хүрсэн тул хүчин төгөлдөр гэж үзжээ.
Өнөөдрийн Их эеийн хурлаар МҮБХ шинэ тэргүүнээ сонгоно.
Улсын аварга С.Мөнхбат “Олон жил хуралдаад шийдвэр гараагүй. Өнөөдөр тодорхой шийдвэр гараасай. Үндэсний бөхөд олон асуудал байна. Олон жил ажил хийгдээгүй. Үндэсний бөх цаашид урагшлах өнөөдрийн шийдвэрээс шалтгаална. Бөх хүн МҮБХ-ны тэргүүнээр сонгогдоосой. Тэгээд чадварлаг менежерүүдтэй хамтарч ажиллаасай гэж хүсэж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.